Epson брэнд “Түүхийн жимээр” фото аялал


Жил бүр уламжлал болгон зохиогддог мэргэжлийн зурагчид оролцдог фото аялал энэ удаад маш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Genco tour bureau зохион байгуулж, PC mall-ийн Epson брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллаа. Аялал Улаанбаатар хотын төв цаг Сүхбаатарын талбайгаас эхэлж Цонжинболдогт өдрийн хоолоо идэн цааш 13-р зуун цогцолбороор үргэлжилсэн билээ. “Түүхийн Жимээр” фото зургийн уралдааныг зарлаж ялагчаа тодруулсан бөгөөд 1-р байранд Epson XP15010 мэргэжлийн фото принтер, 2-р байранд Epson L3110 3 үйлдэлт принтер, 3-р байранд PC mall дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 200,000 төгрөгийн ваучераар тус тус шагнасан юм. Мөн очоод гэрэл зурагчдын дунд цахилгаан барааны зургийг хэн хамгийн бүтээлчээр авах вэ уралдаан зарлаж Epson брэндийн гарын бэлгээр урамшуулсан.  Уг фото аяллын зорилго нь түүхээ залуу үедээ сурталчлан таниулах, 13-р зууны эдлэл хэрэглэлтэй танилцах, хувцас өмсч зургаа авахуулах, байгалийн сайханд гэр бүлийн хамтаар нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөх байсан юм.










 
Epson брэндийн Монгол дах цорын ганц дистрибютер PC mall цахилгаан барааны сүлжээ их дэлгүүр
 www.pcmall.mn - онлайн дэлгүүр
 75753535, 95953535, 93353535 - оператортой холбогдох

Epson брэндийн дэлгэрэнгүй мэдээллийг та доорх холбоосоор орон аваарай.
https://pc-mall.mn/category/show/categoryId/1623
 
Бусдад түгээх
  • gplus