Худалдаа эрхлэгч нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчил илэрлээ
Иргэний гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЧД дэх МХХ-ийн холбогдох улсын байцаагчид хамтран ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд тус захын удирдлагыг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирж буй иргэд зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлсэн, мах худалдан борлуулж буй хүн нь ажлын хувцас байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ил задгай худалдаа явуулсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.