20.0 сая төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төсөл өргөн барив

Эрх баригчид “Итгэлийн зээл” гэгчийн тухай өнгөрсөн тавдугаар сараас ярьж эхэлсэн. Энэ асуудлыг  МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдээсээ дэмжлэг хүлээсэн байдаг. Тэгвэл өчигдөр хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан байх юм.

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барив.

Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм.

Хуулийн төсөл батлагдсанаар:
-       Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;
-  Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;
-      Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;
 
-       Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.  



П.ГОО
Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-04 03:02:51
    Harinch baritsaa hurunggvi yaduusaa demjih setgel garfaj bgaa Oyunhoril gishvvndee batarlaj baiba shvv hiih svseltei hvmvvs ih baigaa shvvdee.
    122.201.31.171
    Мэдэгдсэн Хариулах
  • tylga 2019-10-03 15:07:17
    Ylsiin mongo bitgii salhind hiisgeh geed bai. Oron syytsnii zeel chyhal ba. Sanaachilj byi humuus ard tumeniig hyyrch songuulid garch ireh gej bgaa wum.
    202.126.89.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ???????? 2019-10-03 09:28:17
    1-рт, барьцаагүй юм бол яаж буцааж төлүүлэх вэ? Төлөхгүй бултвал яах юм бэ? 2-рт, эх үүсвэр нь төрийн мөнгө биз дээ???
    66.181.161.115
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-03 04:46:49
    ИХ-н 76 баячууд нэрт хулгайчууд гадаадад тонилж иргэд монголд мөрөөрөө зүгээр л ажиллах боломжоор ханга.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Буцаж төлөгдөхгүй зээл!!! 2019-10-03 03:26:35
    Хувийн банкууд барьцаагүй ийм тэнэг зээл олгохгүй нь мэдээж! Тэгэхээр улсын мөнгийг барьцаагүй зээлд тарааж, сонгуулийн PR хийх нь л дээ, энэ хэд!!
    66.181.161.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-03 02:40:40
    манайх шиг иймэрхүү тэнэглэл үйлддэг орон байхгүй ард иргэдээ зээлээс зээлийн хооронд өдрийн бор хоногоо өнгөрөөж байхад дээрээс нь 20саяын зээл хүү төлөх нь дэ...
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах