Хонгконгод болсон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойтой давхацсан жагсаалын үеэр цагдаагийнхан 30 гаруй хүнийг гэмтээж, 50 гаруй хүнийг баривчилсан байна. Гэхдээ жагсаал хийх болсон шалтгаан нь цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг оюутныг буудаж, шархдуулсантай холбоотой ажээ.
Олон дүүргийн замын хөдөлгөөнийг зогсоход хүргэсэн жагсаалд оролцогчдын ихэнх нь цайныхаа цагаар эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн оффисын ажилтнууд юм байна. Мөргөлдөөний үеэр цагдаагийнхан анх удаа буу хэрэглэсний улмаас шархадсан 18 настай оюутныг эмнэлэгт хүргэж мэс засал хийжээ. Одоо өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа гэж хотын эрх баригчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин