Сайд асан Д.Ганбатыг хорьжээ
Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг  өчигдөр орой АТГ-аас баривчилжээ. Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тус яамны газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж байгаа. Тэгвэл   Д.Доржхандын  мэдүүлэгтэй холбоотойгоор сайд асан Д.Ганбатыг хорьжээ.

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-10-05 10:11:25
    Хорих нь яахав ээ хурдан хороож хайрла
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • zagas jaraixaa 2019-10-03 14:17:00
    iim jijig zagas jaraixaig oroldoj ajil xiisen dur uzuulex yum daa. nugoo jinxen Ebi Saixanbileg Bayarzogtoo bariatsee!
    64.119.25.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-03 12:23:52
    Байгуулгын үйлчлэгчидэд саван вок хангалттай өгвөл тэр хүн гэрээ ах дүү нараа хүртэл саван вокоор хангана хүний нэг нийтлэг дутагдал үүнд хяналт хэрэгтэй
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-03 03:36:32
    Ер нь бүгд л ийм нөхдүүд шүү дээ. Ухаад байвал зүгээр хүн / дарга / олдохгүй л болов уу.
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах