Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн.

 Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг таван өдрийн өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон.

 Шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо. 

Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг өнгөрсөн 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-03 09:42:15
    Хачирхалтай нь гишүүний нөгөө халдашгүй байдал яасан яг хүчиндэж байхад нь барисан уу үгүй нэг хүүххэний яриа
  • хх 2019-10-03 04:32:43
    хөөн хэлэлцэх хугацаа хүлээж байгаам байна
  • иргэн 2019-10-03 04:17:54
    зугээр л засчих гуунд хайртай морь гэгчээр хуухнуудийг бараадаад явж л байг
  • иргэн  2019-10-03 04:15:48
    боовоо захирч чаддаггүй балиар амьтан байна шүү дэээ НААДАХАА АГТАЛ Агтлуул гар хэлээрээ оролдоод байх юм болов уу яасан нь дээр вэ