З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар Довчинсүрэнгийн Ганзоригийг томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яагаад цэргүүд нас бараад байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ? Цэргийн нэгдсэн холбоо гэж бий боллоо. Мөрдэстэй хүмүүс ингэж улстөржиж болдог юм уу? Сумдын Засаг дарга нар Монгол цэргийн холбоонд ороод байгаа нь хуулийн  дагуу юу? Нөгөө талаас фронт байгуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь үүнд холбоотой байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 10 дугаарт Эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу төрийн бус байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт байна. 

Нэр дэвшигч Д.Ганзориг: Төрийн  эрхзүйн хүрээнд төрийн  эрх нэгдмэл байна гэсэн хуулийн хүрээнд явагддаг. ТББ-ын үйл ажиллагаа одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд явж байгаа гэж үзэж байна. Таны асуулттай холбоотой асуудал нууцын зэрэглэлд ордог учраас тусгайлан илтгэх боломжтой. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:  А.Ганбат гэдэг хүн Жанжин штабын даргаар ажиллаж байгаад хувийн компанид ажиллаад ахиад томилогдоход гайхаж байсан. Томилогдоод жил хүрэхгүй хугацааны дараа ахиад өргөдөл өгчихлөө. Гайхаж байна. Жанжин штабын дарга бол тоглоом хийдэг албан тушаал биш. Цэргийн удирдлагыг шууд хийдэг албан тушаал. Яагаад 10 жил гадуур явж байсан хүнийг томилсон бэ? 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Д.Ганзориг генералыг дэмжиж байгаа. Цэргийн анги байгууллага дээрх сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Төрд тангараг өргөсөн цэргийн байгууллагын хүмүүс нэлээн сайн ажиллах шаардлагатай. Хүний эрх зөрчигдөх, цэргийн албан хаагчдын эрүүл мэнд, амь нас хохирох асуудал гарсаар байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж гишүүний асуултад би хариулт өгье. А.Ганбат гэж хүн дөрвөн хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас энэ асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байсан. Үүнийг сонсоод өргөдөл өгчих шиг боллоо. Д.Ганзориг генералын хувьд  ямар ч хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвар бүхий рейнжер цолтой хүн. Залуу үе Батлан хамгаалах салбарыг авч явах цаг ирж байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-04 06:46:59
    Баттулга ерөнхийлөгчийн ард АН, З.Энхболд нар байгаа нь үнэн шүү дээ.