Сэрэмжлүүлэг: Хар баавгай иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна
Сибирийн ой шатсанаас үүдэн  хар баавгай  манай улс руу дүрвэн орж ирсэнээс үүдэн иргэдийн аюулгүй байдал алдагдаж, айлын гэр лүү дайрсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөөдөр өглөө нэг том хүн, нэг хүүхдийн хамт хар баавгайд бариулсан байна.

Холбогдох газраас Хар баавгайг буудаж болохгүй гэсэн чиглэл өгсөн байгаа аж. Иймээс Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, Засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө урьдчилан сэргийлэх ажлууд хийн ажиллаж байна. Гэвч хар баавгай  энэ мэт иргэдийн ам насанд заналхийлж байгаа асуудалтай холбогдуулан албаныхан энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэр гаргах хэрэгтэйг дээрх харамсалтай хэрэг харуулж байна. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-09 05:56:18
    Баавгайн амьдрах орчныг сүйтгэдэг, хоол хүнсийг нь булаадаг хүн тэгээд яахав? Араатан өөрийнхөө зөнгөөр л хариу үйлдлээ үзүүлсэн. Хүн мангас бүхнийг алж устгаж ...
  • Энхжаргал 2019-10-07 13:51:25
    Сибирийн баавгай мөн байхаа тэгээд алахгүй өөр яах билээ.Зүгээр баавгайд идүүлнэ гэж тэнд очсон биш.Тэгээд яах ч аргагүй бол алахгүй өөр яах билээ.
  • Оргил 2019-10-06 13:38:28
    https://www.facebook.com/groups/379366159359559/permalink/436431196986388/?app=fbl
    66.181.161.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-05 03:55:55
    Баавгай хүн идэж болно, харин байвгайг алж болохгүй гэдэг юу гэсэн үг болоод байна аа, нэг идээд сурчихсан байвгай идээд л байх болно, буу зэвсэг сум хорьчихсон...
  • zochin 2019-10-04 15:34:36
    Avahgui bol hun barij idne,buutai bol
  • иргэн 2019-10-04 10:47:22
    Тэр баавгайг Монгол эх орондоо нутагшуулах хэрэгтэй шүү
  • Zochin 2019-10-04 09:57:14
    Ustagdag nomtoi hunii mahand dasaad aluurchin boldog ter nomtoi biluu nomguuibaataryg huviin zardlaar ni yavuulah heregtei shuu
  • Иргэн 2019-10-04 09:05:27
    Хар баавгайг буудаж болохгүй.... Гүй ээ ямар мундаг их мэдэгч нь ийм шийдвэр гаргаа бол??? Тэгээд тэр баавгай нь хүн бариад лявж байг уу???