Венесуэл ОХУ-д өрөө төлжээ
Каракас Москвад төлөх ёстой шинэ өрөө төлсөн гэж ОХУ-ын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Энэ мэдэгдлийн дараа Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Песков "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нар Венесуэлийн төлөх ёстой өрийн талаар Москвад болсон уулзалтын үеэр хэлэлцсэн" гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Венесуэлийн Сангийн сайд Симон Зерпа өнгөрсөн зургадугаар сард "Спутник" агентлагт хийсэн мэдэгдэлдээ Санкт Петербургт болсон Эдийн засгийн чуулганы үеэр Каракас тавьсан өрөө есдүгээр сарын 30-нд төлнө. 200 сая ам.доллар болно байх гэж мэдэгдэж байжээ. Тэрээр "Венесуэл улс ОХУ-д гурван тэрбум ам.доллар төлнө гэсэн амлалтаа биелүүлнэ" гэсэн байна.

Харин ОХУ-ын Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак "Өмнөд Америкийн энэ орон өрөө гурав болон есдүгээр сард хоёр хувааж төлөх ёстой гэж мэдэгджээ. ОХУ 2011 онд аж үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авах ажлыг санхүүжүүлж 400  сая ам.доллар Венесуэлд зээлдүүлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-10-06 23:41:23
    Латин Америкийн ВЕНЕСУЭЛ улс уул нь маш их баялагтай баян улс байсан юмсан!!!!!