Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллах талаарх сэрэмжлүүлэг гаргалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт Сибирийн хар баавгай айл руу дайрч, аав хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.

Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Мөн малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах шаардлагатай гэжээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baa 2019-10-08 09:09:25
    Siniriin tuimert urtsun baavgai nutag selfej yvaashde erguu malaa
  • Matar 2019-10-06 11:27:12
    Хар байвгай монгол яаж ирсийн усан онгоцоор уу эсвэл нисдэг тэргээр үү? Ангайтал авхымаа нээрээ
  • иргэн  2019-10-06 03:15:51
    золигийг тааралдвал намнаж л орхино доо амио золилтой биш .хахаха .буу шийдэмээ бэлтгэ .! малчидаа !!
    • Zak 2019-10-06 08:39:31
      Erguu min samar jims geed hool tejeel ni bhgui bolson bolohoor oigoos garch yawj bga bizdee amind ni hurehguigeer zohitsuulhiig bodooch
  • зочин 2019-10-06 02:59:34
    тэжээж дийлэхгүйгээс шууд устгах хэрэгтэй
    150.129.142.187
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-06 23:35:41
      Болохгүй ээ! энэ бүхэнд хүмүүс л буруутай ер нь дэлхийн дулаарал устаж буй амьтад байгаль эхийн тэнцвэргүй байдал бүгд хүн төрөлхтний буруугаас л болсон.
      • Зочин 2019-10-06 23:36:48
        Тиймээс амьтны эрхийн байгууллагууд байгаль дэлхийг хамгаалах байгуулллагуул аль нь ч дэмэихгүй ! бид аль болох хоорондоо зохицож амьдрах хэрэгтэй!