Томуугийн вакциныг15-45 мянган төгрөгөөр хийж байна

Засгийн газрын хөрөнгөөр томуугийн 159 мянга 500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэ дагуу нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Вакциныг бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө хийлгэх шаардлагатай. Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхэд 0.25 мл тарилгаар, гурваас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0.5 мл тарилгаар тус тус нэг удаа булчинд тариулдаг. Өмнө нь ханиад томуугийн вакцин огт хийлгээгүй, халдвар авч байгаагүй есөөс доош насны хүүхдэд давтан хийлгэж болох аж. Бусад тохиолдолд давтан тун хийдэггүй гэнэ.

Томуугийн вакцин хийлгэхийг хүссэн иргэн ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетаар 08.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлж болох юм байна.

Харин үнийн хувьд хувийн эмнэлгүүдэд томуугийн вакциныг 28-45 мянган төгрөгөөр хийж байгаа бол ХӨСҮТ-д 15 мянган төгрөгийн төлбөртэй байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.