Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг бол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудал байв. МАН-ын бүлэг пүрэв гарагт хуралдан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар байр сууриа нэгтгэсэн юм. Гэвч баасан гарагийн чуулганыг хуралдаанаар УИХ-ын гишүүдийн олонх нь хоригийг хүлээж авах нь зүйтэй хэмээн кноп дарав.

Мөн өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томиллоо. Хэдхэн сарын өмнө томилогдсн А.Ганбат нь эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө гаргасан юм. Иймээс Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилох санал гаргаж, УИХ дэмжлээ.


Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

 
УИХ өнгөрсөн баасан гарагт Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт  авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
 
МАН-ын “Итгэлийн зээл” цахим орчинд шүүмжлэл дагуулав
 
Долоо хоногийн онцлох үйл явдлын нэг бол  “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан үйл явц байв. Бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээлийг олгох гэнэ.
Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна. Гэсэн ч үүнийг олон нийт 2020 оны сонгууль угтсан МАН-ын явуургүй арга хэмээн шүүмжлэх хүн олон байна.
 
Баавгай айл руу дайрч, хүний аминд хүрэв

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг  өнгөрсөн долоо хоногт гарлаа.

Уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдсан байна. Аймгийн онцгой комиссын гишүүд хүний амь наснаас үнэтэй амьтан гэж байхгүй гэсэн байр суурийг илэрхийлж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, баавгайн эсрэг буу зэвсэг ашиглахаар болжээ.

 Өнгөрсөн есдүгээр сарын 12-ноос эхлээд Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хүдэр суманд баавгай үзэгдэж эхэлсэнтэй холбогдуулан яамнаас баавгайг буудаж болохгүй гэсэн чиглэл өөөд байсан юм.
 
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өглөө

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлээд байсан юм. Иймээс өнгөрсөн долоо хоногт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцсэн юм. Улмаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн г чөлөөлж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэв.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-06 11:31:31
    пгоо бичсэнээ уншдаа муох ны гуйцэтгэх зевлел уг хусэлтийг муох ны гуйцэтгэх зевлел хэлэлцсэн юм согтуу эсвэл солиотой хун л ингэж бичдэг байх пгоо ичиж ух
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах