''Жаст''-ын Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ
"Жаст" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Алтжин" группын захирал Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болохоор товлогджээ.

Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 5-нд Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг Ш.Батхүү эсэргүүцэн гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсныг Ш.Батхүү үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-08 09:45:29
    Энэний өмнөөс 40 сая доллар төлөө биз дээ.Одоо юуг нь шүүх гээд байгаа юм бэ.Ялыг нь өгөөд явуулаач ээ.Содномдаржаа Чимгээ хоёр шиг гөлөг болгоол хүлээлгэчихээч...
  • !!!! 2019-10-07 03:39:07
    Yunii Turuund Ulsiin mongiig darui toluulee !!!!