Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар  одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Зургаан бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Офис констракшн” ХХК  барьж гүйцэтгэсэн байна. Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан дулаан техникийн шинэчлэлтийн дулаалгын ажил тус цэцэрлэгийн үндсэн барилгад хэрэгжилээ. БЗД-ийн 10 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 714 хүүхэд байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12 2019-10-08 05:49:51
    62 р цэцэрлэг амгаланд ш дээ хороогий нь буруу бичээд л байхийн