ШИНЭ намын Зөвлөлөөс айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах чиглэлийг ЗГ-т  хүргүүлнэ

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. 

Нэгдүгээрт, УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан. Иймээс цаашид ШИНЭ нам ямар байр суурьтай байх талаар саналаа нэгтгэлээ. 

Хоёрдугаарт,  ОУПХ-ны Хүний эрхийн төлөөлөгчид МУ-д ажилласан тайлан дүгнэлт ирүүлсэнтэй холбогдуулан   намын Зөвлөлөөс энэхүү дүгнэлтийг хэлэлцсэн байна.

Гуравдугаарт, хуралдаанаар нийслэлийн иргэд шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан олон хүн хордлогод орж, иргэдийн амь нас эрсэдсэн ноцтой асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор ШИНЭ намын Зөвлөлөөс холбогдох чиглэлийн Засгийн газарт хүргүүлэхээр саналаа нэгтгэсэн байна.

Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ОУПХ-ны Хүний эрхийн төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард МУ-д ажилласан. Энэ үеэрээ С.Зоригийн амь насыг хороосон хэрэг болон хэрэгт холбогдож ял эдэлж байгаа гурван иргэнтэй уулзсан. Мөн хэрэг хүлээлгэхийн тулд МУ-ын иргэдэд эрүүдэн шүүлт тулгасан, эрүүдэн шүүсэн  асуудалтай холбогдуулан өөрсдийнхөө дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтээ УИХ-д албан ёсоор ирүүлсэн.  Энэ долоо хоногт Түр хороо хуралдаж, энэ дүгнэлтийг хэлэлцэх учраас Зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцлээ.

Мөн ШИНЭ намын Зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногт УИХ хүлээж авсан. Энэ хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах хоёр зам байгаа. Нэгдүгээрт, гуравдугаар хэлэлцүүлгээр оруулж УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх. 

Хоёрдугаарт, хоёрдугаар хэлэлцүүлгээ хаасан чигээрээ Ард нийтийн санал асуулгыг ирэх онд болох УИХ-ын сонгуультай хамт явуулах боломжтой. ШИНЭ намын Зөвлөл Үндсэн хуулийн төслийг батлахдаа 2020 оны УИХ-ын сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгаар оруулж батлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Нийслэлд үүссэн асуудлын талаар намын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дархан, Эрдэнэт, Хан-Уул дүүрэг дээр ажилласан. Ард иргэдтэй уулзаж, сайжруулсан түлштэй холбоотой санал бодлыг нь сонссон. Агаарын бохирдолтой тэмцэх найдвартай бөгөөд далайцтай арга бол түлшийг сайжруулж утааг бууруулах  асуудлаар ЗГ  зоримог алхам хийсэн. Түүхий нүүрсийг  хориглож, шахмал түлшний хэрэглээг дэмжих арга хэмжээ авсан нь зөв чиг хандлага.
Гэвч сүүлийн өдрүүдэд шахмал түлшний хэрэглээтэй холбоотой маш ноцтой асуудлууд  гарч байна.  Нэгдүгээрт,  хангамж. Хоёрдугаарт, хэрэглээ. Өнөөдрийн байдлаар 40 гаруй иргэн хордлогод орж дөрвөн иргэн амиа алдсан ноцтой асуудал үүслээ. Ажил хариуцсан хүмүүс алдаа дутагдал гаргасан нь илэрхий байна. Ийм учраас ЗГ-аас  ажлын хэсэг гарч, холбогдох арга хэмжээг авч, ажлын хариуцлага тооцох шаардлагатай. Шинэ техник технологи хэрэгжүүлэхийн тулд үүнийг дагаж холбогдох бэлтгэл, сургалтын ажлыг хийх ёстой. Гадны улсуудад шахмал түлш хэрэглэж байгаа айл бүрийг гэрчилгээжүүлж,  техникийн хяналт шалгалтыг хийсэн байдаг. Манайд энэ туршлагыг хэрэгжүүлэх ёстой.  Иймээснэгдсэн журмаар угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд яаралтай тарааж өгөх шаардлагатай. Энэ чиглэлийг Засгийн газарт өнөөдөр хүргүүлнэ” гэлээ.  

П.ГОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochih  2019-10-10 12:35:24
    Ene 2 balai uym boliosoi
  • Soko 2019-10-09 19:40:09
    Bugd biznes utaanii awilgiin zuuhnii tulshnii Mongolin turiinhen gej chutgur uurlesen gazar bn yanaa da
  • ДЭМЖИГЧ  2019-10-07 23:42:34
    АН-ын ХАЛЗАН ДҮЛЗЭН ТЭНЭГҮҮДИЙН ХАЖУУД ЗӨВ САНАЛ ХЭЛСЭН БАЙНА. ҮНЭХЭЭР АЙЛ БҮРТ МЭДРЭГЧ БАЙХ ЁСТОЙ. ИРЭЭДҮЙД ГАЗ ХЭРЭГЛЭЭД ЭХЛЭХЭД Ч БАС ХЭРЭГТЭЙ.
  • харж бай чи сонггүй 2019-10-07 14:59:09
    бяцзандан одоо мэдрэгч шахах нь уу хүний амь хохирч чи хожих нээ иймэрхүүл өлбөн дөлбөн гэж илүү харж явдаг синдром шүү чамайг ахиад сонгхгүй
  • ЗОЧИН  2019-10-07 14:11:30
    батзандан бүү хуц энэ шинэ технологи биш хуучин технологийг хамгийн муу хэрэглэж байна нүүрс үхрийн баас үртэс шахаад бид өөрсдөө чамаас өмнө түлж ирсэн
  • Иргэн 2019-10-07 10:50:56
    Болиосоо энэ 2. Парламентад суудал авсан нам биш юу балайраад байгаа юм бэ
  • иргэн 2019-10-07 08:52:07
    шезо хоероо шахмал тулш угаар танай намын ажил юм бол та хоероор шахмал тулшний уйслдвэрийн дарга орлогч болгое арай ч ийм нам гэж байдаггуй байхаа шезо шезо
  • иргэн 2019-10-07 06:24:06
    аргал херзенгеес ч у гаартдаг юм уунийг хедеений хумуус бур сайн мэднэ нуурс тулсэн нехцелд яндангаа авч болдоггуйг хун бухэн мэднэ хайхрамж муу л бна хоер шез...
  •  2019-10-07 05:56:43
    хорт утаагаа агаарт цацаад хот нь тэр чигээрээ хордоно гэдгийг мэднэ үү? МАНгар МАлууд аа. өөөөөөөөөөөхххххххххххөөөөөөөөөөөө
    • Нотол 2019-10-07 07:33:42
      Чамайг хорт утаа байгааг шинжлэх ухааны үндэстэй нотолчих юм бол УИХн гишүүн болгон баяжуулъя. Худлаа хоосон гүтгэлэг йн шинжтэй юм хийгээд хэрэггүй нотло