ОХУ: Уулзалт хоёр орны харилцааг эрчимжүүлнэ

ОХУ-аас АНУ-д сууж байгаа Элчин сайд Анатолий Антонов НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрээр “Тэдний хийсэн уулзалт нээлттэй, энгийн болсон. Тиймээс энэ уулзалт нь хоёр орны хоорондын хэлэлцээрийг эрчимжүүлнэ гэж найдаж байна” хэмээн Сан Франциско хотод болсон АНУ, ОХУ-ын “Форт Росс” хэлэлцээрийн үеэр ярьжээ.

Түүнээс гадна Анатолий Антонов “Москва, Вашингтон нь стратегийн тогтвортой байдал, алан хядагчдын эсрэг тэмцэх болон бусад сэдвээр ярилцсан болохыг онцолсон байна. Тухайлбал, Хойд Солонгос, Афганистан болон хоёр орны зэвсэгт хүчин Сири улсад харилцаа холбоогоо хадгалах талаар санал солилцсон гэв.

Харин Майк Помпео уулзалтын дараа хоёр орон одоогийн хоорондын маргаанаа шийдвэрлэх ёстой. Мөн ирээдүй рүү чиглэсэн бүтээлч арга замыг олох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.