Шувууны лавлах “Жаргал”

Уул уурхайн менежерээс шувууны гэрэл зурагчин болсон сонирхолтой түүхтэй хүн бол Шувууны Жаргал нэрээр олонд танигдсан Л.Жаргалсайхан юм. Манай  улсад  бүртгэлтэй 513 зүйлийн шувууны 370-ыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан түүнийг “Хобби” буландаа онцоллоо. 1990-ээд оны сүүлчээс өнгөрсөн оныг хүртэл “Бороо Гоулд” компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийг ахалж байгаад 2011 оноос бие даан шувууны зураг авсаар өдгөө найман жил болж буй юм. 21 аймгийн 18-д нь ямар шувуу байдгийг андахгүй мэдэх тэрээр шувууны зураг авахын өмнө гурван чиглэлээр судалгаа хийдэг байна. Эхлээд шувуудын байршил, онцлог, занг шувуу судлаачдын танин мэдэхүйн ном, цахим хуудсаас хайна. Хоёрдугаарт, гэрэл зургийн хэрэгсэл камер, дурангаа хэрхэн ашиглах талаар судална. Гуравдугаарт, шувуу байнгын хөдөлгөөнтэй амьтан учраас зургийг нь 1-2 удаа өнгөцхөн авч болдоггүй тул олон удаа дарна. Тухайн шувуу нисчихгүй бол 1000 удаа ч дарж болдог аж.

 

“Монгол ногтруу”. Латин нэр нь “Хачин хуруут”

 

“Ягаан тодол”

 

“Дорнын хулд” махчин шувуу

Харин нийтлэлийн эзэн Жаргал өнгөрсөн жил Архангай аймгийн Цэнхэр суманд Хойд Америкаас төөрөөд ирсэн маш ховор шувууны зургийг 670 удаа дараад 5-6 нь авч үлджээ. Энэ шувуугаа шинэ төрөл зүйлийн шувуугаар бүртгүүлж Монголын шувуудын санд чухал хувь нэмэр оруулсан юм. Шувуу байнгын хөдөлгөөнтэй  амьтан тул зургийг нь дарахын тулд өндөр уул руу авирч, нуур руу орно. Энэ үед камераа унагаах тохиолдол гарна. Олж хараагүй шувуугаа хайгаад явж байхад хэдэн км явах нь хамаагүй, олж харах нь чухал” хэмээн хэнэггүйхэн ярина лээ. Шувууны зурагчдын хувьд таарсан, таараагүй шувуудынхаа талаар алдсан, оносноо ярих нь хамгийн сайхан, хөгжилтэй мөч байдаг гэсэн. “Шувууны гэрэл зураг авна гэдэг том сорилт. Харна гээд зорьсон шувуутайгаа таарах магадлал бага. Зургийг нь авсан ч дутуу санагдана. Бараг шувуугаа сандал дээр суулгаж байгаад тухтайхан авах юмсан гэж бодно. Тэр байтугай нэг шувууны зургийг авна гэсэн бол таван жилийн дараа ч хойноос нь явна” гэсэн юм. Хавар үржлийнхээ үед шувуу хамгийн гоё, тод өнгөтэй болохын сацуу ижлээ дуудахын тулд бүжиглэнэ. Хонин тоодог үржлийнхээ үед шүхэрлэх буюу танго, товшуур бүжиг  бүжиглэдэг” хэмээн ярих түүнийг шувууны лавлах гэхэд буруудахгүй. Найман жилийн хугацаанд 4000 цагийг шувуунд зарцуулсан тэрээр аль хэдийнэ өөрийн салбартаа амжилттай яваа манлайлагчдын нэг билээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан салбар салбарын шилдэг манлайлагчид өөрийн илтгэлээ танилцуулдаг “TEDxUlaanbaatar” эвэнтийн 2019 оны шилдэг 15-д түүний илтгэл багтжээ. Түүний “Jargal’s Bird Photo” цахим хуудсаар зочилж Монгол орны шувуудтай танилцаарай.

 

 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Должинжав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батсайхан 2019-10-08 01:11:35
    Товч хөрөг сайхан болжээ. Тэрээр үлэмж тас шувуунаас соно, бүр цох хүртэл хэмжээтэй хөдөлгөөнт амьтдыг гайхалтай буулгадаг нь үнэн шүү.
    66.181.183.171
    Мэдэгдсэн Хариулах