
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Төв аймгийн шүүхэд эхэлсэн юм. Түүнтэй хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, эрүүдэн шүүлт явагдсан өдөр ээлжинд гарч байсан гэх хоёр ажилтан нарын есөн хүнийг шалгаж дуусаад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Одоогоор шүүх хуралдаан үргэлжилж байгааг холбогдох албаныхан өглөө.
О.ОНОН
О.ОНОН