Хөнгөлөлттэй эм бичилтийн цахим систем эмч, өвчтөнүүдийг залхааж байна
Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэгчлэн байнгын Эрүүл мэндийн салбар байнгын шүүмжлэлд өртдөг. Үүний нэг нь хөнгөлөлттэй эм олголтын асуудал. Уг нь өнгөрсөн оны хавраас эхлээд бүх ЭМД-аар хөнгөлөлттэй олгодог эмийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч өрхийн эмнэлгүүдийн интернетийн хурд муу, компьютер гацахаас эхлээд асуудал үүсэж байв. Тэгвэл өнөөдөр өрхийн эмнэлгийн эмч өдөржин энэхүү цахим системтэй “зууралдаж” өнждөг болжээ. 

Үүнтэй холбогдуулан өрхийн эмч нар дараах байдлаар байр сууриа илэрхийлж байна.
 
-Үнэхээр хүндрэлтэй байна. Программ гацсан асуудлаар холбогдох газрууд руу хандахаар албаар гацаагаад байгаа юм шиг тайлбар өгнө. Энэ программ ямар их ачаалал үүсгэж байгааг мэддэг, хариуцдаг газар байдаг юм уу?

-Энэ системээ сайжруулахгүй бол иргэдэд маш их хүндрэл учруулж байна. 

-Цаасан жороор явсан нь иргэдэд хүндрэлгүй.. 

-Арай хүндрэлтэй байна. Бухимдалтай байна. 

-Өрхийн эмчийн үндсэн ажлыг хийлгэхгүй хэцүү байна. 

-Та битгий уурлаарай тоглоомоос ялгаа алга.

-Эмч хүнээ л үзэж баймаар байна. Зөвхөн эм бичүүлэх өрхийн эмнэлгүүдэд дараалал үүсээд  байна. 

Ийнхүү засаж сайжруулахаар шинэ систем суулгасан боловч бодит байдал ийм байна. Шинэ бүхэн сайн байдаггүй гэдгийг жишээ бол энэ. Иргэд хөнгөлөлттэй эм бичүүлэхээр цахим систем ажиллахыг хүлээж хорооны эмнэлэг дээр өнжих нь байдаг л зүйл болж хувирсан байна. Гэвч Эрүүл мэндийн яамнаас сүр дуулиантайгаар эхлүүлсэн ажлынхаа хэрэгжилтэд анхаарсангүй өнөөдрийг хүрчээ. 

Зарим улсуудад тухайлбал урд хөршид тусгайлан иргэн бүрт тусгайлан карт нээдэг. Тухайн иргэн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө нь нэгдсэн журмаар иргэдийн картанд ордог. Энэ мөнгөөрөө Эрүүл мэндийн үйлчилгээгээ авдаг. Гэтэл манай улсад даатгалаа төлсөн ч үнэ төлбөргүйгээр эмчилгээ үйлчилгээ авах гэж байгаа юм хороо, дүүргийн эмнэлгийн эмч нарыг царайчилдаг. Гэтэл үүн дээр нэмэгдээд хөнгөлөлттэй олгодог эмийн асуудал  гарч ирлээ. Иймээс Эрүүл мэндийн яамныхан энэхүү ажилладаггүй, иргэдийн чирэгдүүлж, эмч нарыг бухимдуулсан цахим системээ засаж сайжруулах шаардлагатай байгааг анхааралдаа авах хэрэгтэй байгааг сануулах нь илүүц биз. 

П.ГОО 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-10-10 17:32:21
    Argagui ee turiin yamdad danda tsunh barigchid, bugs doloogchid shurgalsn. Awdg tsalin n jaahan bolhor buun hahuuli tenderer amidragsad, hahuulichid
    66.181.186.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-10-10 15:51:50
    БИЧСЭН КОД НЬ 7 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАЙДАГ НЬ АЧААЛАЛ ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛДОГ. ЧӨДӨР ТУШАА БИШ ХҮНЭЭ БОДСОН ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
    182.160.34.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Nastan 2019-10-10 13:19:25
    Urhiin emneleg emiin sanguud ogt ajliin uyaldaagui bna em bichuuleed ochihoor emiin sand ni bhgui hed heden gazraar yavj baital canhuujilt duussan gehiin mash h...
    64.119.18.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-09 06:27:55
    энэ программ нь хэт их ачаалалттай зарим үед арай гэж бичхэд бичсэн тоо ширхэг ч буруу гарч байна өрхийн эмч нарыг хэн дуртай нь л доромжилж орилж бахирдаг
    124.158.77.41
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2019-10-09 05:57:26
    eruul mendiin karttai bolokh heregtei
    202.131.225.122
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-09 05:32:01
    Иргэд, эмч нар цахим сүлжээ орохыг хүлээж хамаг цаг заваа алдаж залхаж байна шүү
    66.181.181.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-09 01:17:33
    ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар үнэхээр хариуцлагагүй ,,,сар болгоны эхэнд Өрхийн эмч, үйлчлүүлэгч нарт ямар их дарамт ачаалал ирж бгааг хэлээд бхад засахгүй...
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-10-09 13:54:59
      Энэ асуудал чинь сарын эхний 2 одор даралттай хунийг бол эмчлэх биш унагахаар юм болдог.Орхийн эмнэлэгт авсан компьютер муу сулжээ нь 50 оны холбооноос дор.
      202.9.42.44
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2019-10-09 14:00:44
        ЭМЯ, ЭМДЕ газрын иргэдээ бас орхийн эмч нараа хулхидаж хийсэн ажил.Яг хунд овчтэй хунд шаардлагатай ургэлж уух эмнуудээ их ондроор унэлсэн бдаг.
        202.9.42.44
        Мэдэгдсэн Хариулах
        • Зочин 2019-10-09 14:11:44
          Жнь:Зурхний дутагдалд ургэлж уух ЮПЕРИО эм 98000т унэтэй.Хонголоод 63000т бдог.Сардаа 2 х ууна.Тэр бур олон хун ууддагуй яг амь насанд чухал эм гэж эмч хэлдэг.
          202.9.42.44
          Мэдэгдсэн Хариулах
          • Зочин 2019-10-09 14:17:42
            Уунийг эмийн унэ хонголох шийдвэр гаргадаг ЭМЯ,ХНХЯ,СЯ-ны хумуус мэддэггуй бас хувиасаа юм зугээр огсон мэт их зан гаргана.
            202.9.42.44
            Мэдэгдсэн Хариулах