Өнөөдөр: ''Амгалан'' амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн  мэдээлэл хийнэ
09:30 цагт   Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай , мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

09:30-12:30 цагт  Барилга, хот байгуулалтын яамнаас  Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.  Хэлэлцүүлэг “Холилидэй Инн” зочид буудлын 19-р давхрын хурлын зааланд зохион байгуулагдна. Хэвлэлд 10.30 цагт мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 8831-1212

11.00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНЭУ-ын эксим банктай Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна. Та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилж өгнө үү.

 Монголньюс MN-Мэдээллийн төвд

11:00 цагт“Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн хэвлэлийнхэнд хандлаа.

11.30 цагаас Улс төрийн намууд хамтарсан мэдэгдэл хийнэ.

12.00 цагаас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.