Элтон Жон хорт хавдрыг ялан дийлжээ
Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон шүтэн бишрэгчдэдээ нууцаа дэлгэжээ. Хувийн амьдралыг нь өгүүлсэн номоо хэвлүүлэн гаргах гэж байгаа тэрээр 2017 онд эмч нар түүнийг түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлосон талаар ярьсан байна.

Элтон Жон хагалгаанд орж аюулт өвчнөөсөө салсан ч хагалгааны дараа амь насанд нь хүрэхээ шахсан халдвар авсан гэв. Эмч нар тухайн үед дуучинд 24 цаг амьдрах хугацаа байна гэсэн ч энэ аюултай өвчнийг ялан дийлж үхлээс буцан ирсэн гэдгээ хоёр жилийн дараа мэдэгдэж байгаа нь энэ аж. Тэрээр 2017 онд түүнийг үхүүлж ч мэдэх нянгийн улмаас эмнэлэгт хэвтсэнээс гадна хийхээр төлөвлөж байсан тоглолтуудаа цуцалж байсан юм. Харин энэ хүнд үед нь дуучны найз нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекинхэм түүнийг хүчтэй, цоглог байхыг уриалжээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.