Нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр  нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ . Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 872 ектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



С.Жангар

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine