''П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг албадан буулгаагүй'' гэв

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих шийдвэр гараад байна” гэлээ.

Дараа нь П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой мэдээллийг П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат “Байшингийн хувьд 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талыг нь шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж, 1996 оны есдүгээр сарын 10-нд нээсэн. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм. Одоо ингээд 90 жил болсон байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. П.Гэндэн сангийн хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж, музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм. Энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй, гэр бүлийнхэн болон түүхчидтэй зөвлөлдөж байж гаргасан шийдвэр учраас гадуур яригдаж байгаа шиг албадан буулгасан зүйл огт байхгүй” хэмээлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Газар эзэмшигч байгууллага Гэндэн сангийн зүгээс манай байгууллагад хандан ирүүлсэн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу бид газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн барилгын хувьд барилгыг буулгах, шинээр барилга барих зөвшөөрлийг бид олгоогүй. Барилгын анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх шаардлагын дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаад байна. Байшингийн модыг дугаарлаж хадгална. Гэндэн сангийн зүгээс тус байршилд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөсөн. Шинэ барилга ашиглалтад ороход 1-4 давхарт нь өмнөх төрх хийцээр нь барина. Газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг” гэсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-10 05:14:54
    монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Zochin 2019-10-10 03:39:37
    Ene ch dee gazar dr ni business hj bna daa. yun tuuhiin yumiig hadgalah. shal hudlaa. shineer barisan modon baishingaa tuuhiin dursgal gej hudlaa yarih ni.
  • zochin 2019-10-10 02:42:22
    Barilgiig ni buulgachihsan yum chini hot gazraa avaad muziin nereer ni mash goyo tsetserlegt hureelen bolgochih heregtei dee avilaga avtsgaaguil bol.
  • зочин  2019-10-10 02:35:32
    Эзэд нь Газраар нь бизнес хийхээ болимоор юм Байшинг буулгаад жаахан цэцэрлэг байгуулчихвал хүмүүст хэрэгтэй. Түүх дурсгалын зүйл байвал өөр музейд тавиач
  • иргэн 2019-10-10 01:55:18
    наранхуу шиг хятадуудад егчеегуй бол одоо яая гэхэв дээ юугий нь ч мэдээгуй нэг их шуумжлэгч нар наранхуу хотын бух газрыг хятадуудад зараад байад хэн дуугарч б...
  • ХҮНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ 2019-10-10 01:07:12
    Би тэгвэл Богдын музейг сэргээн засварлая. Оронд нь 30 давхар байшин барина.
  • !!! 2019-10-10 00:54:19
    Behkee chi muriad bitgii baigaarai !!