Т.Ариунаа: Өгөх ерөөлтэй тоглолт болоосой гэж хүсч байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт ухаа” цогцолборт болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар өчигдөр хэвлэлийн бага хурал  хийлээ.   

Түүний “Тэнгэр шиг бай” тоглолт нь 15 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт юм. Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 1990-ээд оны дуунууд дуулагдах бол дараагийн хэсэгт хит болсон дуунуудаа өргөн барьж, төгсгөлийн хэсэгт тоглолтынхоо утга агуулгад нийцсэн сүүлийн үеийн хит дуунуудаа дуулах юм.

Хэвлэлийн хурлын үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-“Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Өнгөрсөн хугацаанд үзэгч, фэнүүдийн хувьд багагүй хүлээлт үүсгэж байсан зүйл бол таны тоглолт? 

-Баярлалаа. Уран бүтээл хүний хувьд ч хамгийн их хүлээдэг зүйл бол тоглолт, цомог. Уран бүтээлээ түрүүлэх үйл явцаа бүгдийг нь бэлэн болгочихоод үзэгчдээ хүргэх цаг мөч байдаг. Би хэвлэлийн бага хурлынхаа нээлтэд хэлсэн. Бүх юмс өөрийн тэнгэрийн цаг хугацаатай, тогтоогдсон мөчтэй байдаг гэж боддог. Хүмүүс намайг яагаад энэ үгийг хэлж байгаа юм бол гэж гайхаж магадгүй. Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалах хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа энэ бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулд гарсан. Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж байдаг. Миний хувьд энэ эрэл хайгуулыг  дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө өөртөө, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан. 

-Тоглолтоо яагаад “Тэнгэр шиг бай” гэж нэр болов? 

-Аливаа уран бүтээл өөрийн амин чанартай байдаг. “Тэнгэр шиг бай” шүлгийн амин чанар дэндүү том босготой. Энэ утгаараа энэ уран бүтээл төрөх үйл явц удаан байсан. Энэ дуугаар дамжуулан олон хүн нэгийг ухаарч, урам зориг эрч хүч аваасай гэж хүсэж байна. 

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэг 1990-ээд оны үед алдаршсан байдаг Өдгөө Монгол хүн бүрт урам зориг эрч хүч хайрласан, хүн бүрт зориулагдсан хүмүүний зүрх сэтгэлийг асаасан шүлэг болсон байна.

Миний хувьд амьдралын туулах ёстой үе эхэлж байх үед “Тэнгэр шиг бай” шүлгийг нэгэн бүсгүй уншихыг сонсоод яагаад дуу болгож болохгүй гэж дүү Баттөгсдөө хэлсэн. Тэгээд 2011 онд олон хөгжмийн зохиолчидтой уулзалт хийсэн. Ингээд нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт шүлгийг дуу болгох саналыг өгч, захиалсан байдаг. Энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү ач холбогдол өгсөн. “Тэнгэр шиг бай” цомог маань тоглолт болох гэж байгаад баяртай байна. Тоглолтын шинэ баг хамт олондоо болон үеийн үед хамт байсан та бүгддээ баярлалаа. Өгөх ерөөлтэй тоглолт болоосой гэж хүсч байна. 

-Тоглолт сар хүрэхгүй хугацааны дараа болно. Хэр их догдолж байна? 

-Хариуцлага мэдэрч байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд тогтолтоо яаж тултал нь хийх вэ  гэдэг дээр л  шаналдаг. Энэ уран бүтээлч хүний хамгийн том шаналан байдаг. Тоглолтын дараа тэдний нүднээс халуун алга ташилтаас бидний хүргэх гэж буй зүйл хэрхэн хүрсэн бэ гэдэг нь мэдрэгдэнэ. 

-Та хэвлэлийн хурлын үеэр “брэндинг”-ийн ярьсан Т.Ариунаа гэх өөрийн брэндийг бий болгоно гэж ойлголоо? 

-Манай маркетингийн албанд ажиллаж байгаа залуучууд маань тоглолтын үеэр ийм брэндийг гаргах талаар ярилцаж байгаа. Гэхдээ Т. Ариунаа гэсэн брэнд одоохондоо гараагүй байна. Үүнийг Монголдоо гаргахын тулд хэрхэх талаар дэлхийн чиг хандлагыг маш сайн судалж байгаа. Зүгээр нэг фудволк, чихэр гаргаад зарах бус утга агуулгатай байх ёстой гэж бодож байна. Миний нэг Өвөр монгол найз фен “Талын монгол айл” гэдэг нэртэй брэнд гаргаж болохгүй гэж байсан.  Өвөр монголд “Талын монгол айл” дууг сайн мэддэг учраас тэр байх.  Энэ нэрээ битгий хаяараа заавал брэнд болгож гаргах ёстой шүү гэж хэлж байсан. 

-“Тэнгэр шиг бай" төслийн нэг хэсэг бол таны тоглолт. Энэ төслийн хүрээнд ямар ажлуудыг төлөвлөсөн бэ? 

-Бидэнд хэл, соёлын тусгаар тогтнол маш чухал. Залуучууд хийгээд бидний идэр насны уран бүтээлчид хэл, соёлоо хадгалж хамгаалж үлдэх тал дээр илүү анхаарах ёстой. “Тэнгэр шиг бай” төслийн хүрээнд маш олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Цаашид төсөл маань тоглолтоор хязгаарлагдахгүй үргэлжлэх болно. 

 “Тэнгэр шиг бай” академийнхаа талаар сонирхуулахгүй юу? 

“Тэнгэр шиг бай" академи залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднийг олон нийтэд таниулах, гадны зах зээлд бэлдэх төлөвлөгөөтэй байгаа.  Бидний үеийн уран бүтээлчид залуу уран бүтээлчдээ дэмжих ажилд ханцуй шамлан орох цаг болсон. Гэхдээ ганцхан дуу тал дээр биш бүх тал дээр бэлдэх ёстой. 

-“Тусгаар тогтнол” шүлгийг дуу болгосон байна.  Энэ дуугаа хэнтэй хамтарч дуулах вэ?

-Тэр нууц.  Б.Шарав агсны захисны дагуу эрэгтэй дуучинтай хамтарч дуулна. Энэ тоглолтын бас нэг гэнэтийн бэлэг.

-“Гайхамшигт үдэш” тоглолтоос хойш арван он өнгөрч. Арван жилийн өмнөх “Гайхамшигт үдэш”-ийн Т.Ариунаа, өнөөдрийн Т.Ариунаа хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Амьдралын үнэнийг илүү ойроос харах болсон. Ард түмнийхээ дунд орж тэдний жаргал зовлонг сонссон он жилүүд байлаа. Дуучин Т.Ариунаа амьдралд ялагдаж үзсэн. Ялалт гэдэг зүйлийг ялалтын буухиагаар төсөөлж болохгүй. Амьдралд буулт хийснээр арай ойроос харснаар ухааждаг юм болов у. Өөрөө өөртэйгээ байх, сайн мууг ялгах ухааныг ойлгож авсан. 

“Тэнгэр шиг бай” дуу маань олон удаа унаж босч, амьдралдаа олон зүйлийг туулсан хүмүүст зориулагдана. Амьдрал уналт сүйрэл аврал гэсэн гурван процессоор явагддаг. Унахад унаад доошоо орчихгүй, сүйрлээ гээд сүйрээдл уначигхгүй  Энэ нь дотор хүндээ л байдаг юм байна. Үүний цаана яаж ялж  гарах вэ гэдгийг хүн бодох ёстой гэж ойлгож байна. 





П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-11 06:38:31
    Jaakhan khuukhed ruu dund khuruugaa gozolzuulaad suuj baisan buduuleg muukhai avgai
    122.201.31.243
    Мэдэгдсэн Хариулах
    • zochinka 2020-09-27 03:21:06
      __|__
      162.158.167.13
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-10 15:51:51
    Дуулж байгаа нь яг ямаа майлаад байгаа юм шиг сонсогдоод байдаг ер нь бол маш муу чадалгуй дуучин яаж гавьяат авсийн ...
    66.181.177.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Onzgui b naa 2019-10-10 06:23:08
    Goo saihnii zasal bol unendee l bol huniig Matar bolgoj baigaa yum shuu Origooroo baisan bol saihan baih bailaa burhnaas zayasan biy erhteng ingej balluulah gej...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол эмэгтэй 2019-10-10 04:17:05
    энэ цаг үеийн сэтгэлийн хаттай, тууштай мундаг эмэгтэй.
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Ариунаад амжилт 2019-10-10 04:02:23
    Ариунаад харин ч маяг нь зхоидог юм.
    103.57.95.40
    Мэдэгдсэн Хариулах
  • солонго 2019-10-10 03:57:26
    гоё залуу харагдаж байна ариунаа эгчдээ амжилт
    202.21.120.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-10 01:58:39
    Hugshin yamaa
    83.23.240.89
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-10-10 01:55:40
    Ariunaa ariunaa naad mayg chini zohihgui b na ooriinhooroo engiin baigaa ch yund ni ingetlee sandrana we !!! ??
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах