М.Цогтбаатар: Хүүхдийн мөнгийг нэг сая хүүхдэд олгож байна
Хүүхдийн мөнгө олголтын явц, шинэчилсэн бүртгэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатараас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгө олголт одоогоор ямар түвшинд явж байна. Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхдэд энэ тэтгэмжийг олгож байгаа вэ. Мөн ирэх оны хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдсэн үү?

- Монгол Улсын хэмжээнд одоогоор нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Энэ нь сар болгон 20 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажил юм. Амжиргааны түвшин тогтоох судалгаагаар 670-аас доош оноотой өрхөд энэ мөнгөн тэтгэмжийг олгож байгаа. Ирэх оны хувьд, Сангийн яамнаас төсөв хэлэлцэж байгаа ураас тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй байна.

-Зарим эцэг, эхчүүдийн хувьд оноос хойш хүүхдийн мөнгөө аваагүй гэсэн мэдээлэл ирж байна. Энэ тохиолдолд эцэг, эхчүүд хаана хандах шаардлагатай вэ?

- хүүхдийн мөнгөн тэмгэмж олгох журам гэж бий. Тиймээс эцэг, эхчүүд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээд, оноогоо тогтоосон байх ёстой юм. Оноо нь 670-аас доош байх нөхцлийг хангасан бол эцэг, эхчүүд банкинд дансаа нээлгээд хүүхдийн мөнгөө авах боломжтой.

-Хэд хоногийн өмнө Засгийн газрын шийдвэрээр  хүүхдийн мөнгийг төрийн сангаар шууд дамжуулж олгоно гэсэн. Энэ тохиолдолд банк хоорондын ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Өмнө нь Сангийн яамны Төрийн сангаас Монголбанкинд мөнгө нь шилжээд, тэндээсээ арилжааны банкинд шилжих замаар олгогддог байсан. Энэ удаа Монголбанк гэсэн шилжилтийг л өөрчилсөн. Бусдаар бол хуучин журмын дагуу олгоно.Төрийн сангаас арилжааны 10 гаруй банкинд олголт хийнэ. Эцэг эхчүүдийн хувьд, ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан бол хүүхдийнхээ дансыг холбосон бол тэр дансанд нь шууд орно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
П.Амгаланбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-10-10 06:29:13
    2 jil garan awaagyi hezee nohoj aaar bna 3 jiliinhiig boonoor ni ogno gesen bbiz de
    • hohi chin  2019-10-10 08:01:37
      24*20000=480000 tugruguu chi MAH d 20000 zarsanii chini hohi 3 huuhed bol 1440000 avah bjee malaa MAH namaa magtaad l duulaad bai
    •  2019-10-10 07:38:38
      ннэнэнэнэ нөхөн өгөх лөлө болсон байх шүү. баячуудын мөнгийг хурааж аваад гадаад өрөө дараад илүү гарсаныг өгөх бол нөхөн өгөх байх даа
  • Зочин 2019-10-10 05:28:46
    Сая хүүхэд хүүхдийн мөнгө авч байгаа өгч байгаа гэж худлаа байх ажилтнууд нь өөрсдөө тоогоо өсгөдөггүй юм бол ихэнх хүүхдүүд хасагдсан л байгаа шүү дээ
  • Бат 2019-10-10 05:11:14
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо