НҮБ санхүүгийн асуудалд орно
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийлээ. Тэрээр "НҮБ ирэх сард ажилчдынхаа цалинг тавих хангалттай хөрөнгө төсөвгүй болж магадгүй. Мөн санхүү нь шавхагдах эрсдэл тулгараад байгаа талаар сануулжээ. Тиймээс төсвийн шимтгэлээ төлөөгүй орнуудыг яаралтай төлөхийг уриалсан байна.

Түүний хэлснээр өнгөрсөн жилийн есдүгээр сард 78 хувийг төлсөнтэй харьцуулахад өнгөрсөн сарын сүүлээр гишүүн орнууд тогтмол төсвийн шимтгэлийн 70 хувийг төлсөн байна. Тиймээс Антонио Гутерриш албан ёсны айлчлалынхаа тоог багасгах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг хйошлуулах, албан ёсны хурлаас гадуур төлөвлөсөн үйл ажиллагааг цуцлах зэргээр нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүсчээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.