Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар айл өрхүүдэд биечлэн зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар  болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын өдрийн өглөөний 06.00 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгсөн байна. Дээрх 34 иргэнээс 18 хүүхэд, 16 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрээр нь орж биечлэн танилцуулж, зааварлаж байна” хэмээн онцолж хэллээ. Мөн иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчлүүд илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүллээ.

Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Иймд мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөмж мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний  дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-11 01:56:36
    зөв зөв, хүмүүс юу гэж ярих нь хамаагүй, өөр яах вэ дээ,
    203.217.139.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Sara 2019-10-10 20:26:18
    Borchuudiig oron suuutsand oruulj baij utaa uniargui eruul amidarna Ulaanbaatart ger horoololuudiig odoo zogsooh heregtei,
    95.91.210.51
    Мэдэгдсэн Хариулах
  • И. Норовжав  2019-10-10 18:22:26
    Шахмал түлш хэрэглэх зааварыг Түлшний уут дээр хэвлэхэд хангаэлттай шүүдээ. Харин шахмал түлшний холбогч материалын химийн найрлагын бүтэц , найрлагыг шинжил
    150.129.140.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-10 14:09:49
    хамгийн чадвар муутай түшмэл хамгийн түрүүнд чанга ярьдаг гэсэн шүү эзний үгээ дагахаас яахав болёо гэх зүрх тархи байхгүй хойно галаа түлээд л яваад байждээ
    202.126.89.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2019-10-10 13:44:28
    хөөрхии дээ айл хэсээд балагтай түлээшээр борчуудын хорооллоор гал түлээд л явж бна уу буян болно нэг удаач гэсэн галын түлээд өгөнө гэдэг
    202.126.89.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-10 13:27:35
    соёлын довтолгоо угаарт түлшээр эхлэв зөвлөгч нар хаана юунд амьдардаг хэдэн жил гал түлсэн танилцуулгаа тавь тэгээд зөвлүүлэе
    202.126.89.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-10 07:07:24
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах