Д.Чимэддорж: Дунд даралтын хэсгийг бүрэн шинэчлэх төслийн ажил ирэх жилээс эхэлнэ
-“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн хэтийн зо­рил­го юу байгаа вэ. Ер нь цаа­­шид ямар үр дүнд үрэхээр ажил­лаж байна?

-Манай станц иргэдийг, эрчим хү­чээр тасралтгүй, найдвартай хан­гах өндөр үүрэг хариуцлагатай бай­гуул­лага шүү дээ. Мөн энэ стан­цын удирдлагын арга барил гэж бас байна. Мэдээж энд ажил­лаж байгаа хүмүүс шуурхай, найд­вартай ажиллагааныхаа дү­рэм журмыг барьж хатуу сахил­га баттай ажиллах  явах ёстой. 

Гэх­дээ нэгэнт энд Удирдлага, ме­нежментийн хувьд  гэж бай­гаа учраас бид энэ станц дээр нэг зорилт тавьсан. Юу гэ­вэл, удирдлагын тогтолцоог сайж­руулах зорилт. ISO9001 гэдэг стан­дарт байдаг. Тэр стан­дар­тыг хэрэгжүүлэгч байгуул­лага болъё гэсэн зорилго тавь­сан. ISO90012008 гэдэг бол Олон ул­сын стандарт юм. Энэ стан­дар­тыг Монголд хэрэгжүүл­дэг байгуул­лага тун цөөн. Эрчим хүчний сал­барт бүр байхгүй.

Харин манайх Олон улсын ISO9001 стандартыг ойрын жилүү­дэд  хэрэгжүүлээд, 2021 он гэхэд ма­най станцын хувьд байгаль ор­чинд ээлтэй технологитой гэдэг нь батлагдсан, нийгмийн хөгжлийг дэмж­сэн чиг хандлагатай бай­гууллага болъё гэсэн зорилтыг та­виад хэрэгжүүлэхээр  ажиллаж бай­на. Энэ чиглэлээр олон бай­гууллагтай хамтарч томоохон сур­гал­туудыг явуулж байгаа. Манайд 900 гаруй хүн ажилладаг. Тэдэнд зо­рилгоо ойлгуулаад, бүгдээрээ зо­рилтдоо хүрэхээр хичээж байна.  

-III цахилгаан станц өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ца­хилгаан, дулааны асууд­лыг ший­дэхийн тулд суурь баазаа ашиг­­­лаж,  хүчин чадлаа 50 МВт-аар нэмэг­дүүл­сэн. Цаашид  ч хэрэглээ нэмэгдэнэ. Тий­­мээс ирэх жилүүдэд ямар ажил хийж, хү­­­чин чадлаа нэмэгдүүлэхээр тө­лөвлөж бай­на?

-Манай станц 2013-2014 онд 50 МВт-ын өргөтгөлийн төслийг хэ­рэг­жүүллээ. Энэ бол манай стан­цын төлөвлөж байсан төслүүдийн эх­ний шат юм. Эхний ээлжинд бид одоо байгаа зай талбайгаа ашиг­лаад, өөр ямар нэгэн нэмэлт тө­хөө­рөмжгүйгээр, 50 МВт-ын тур­бин генератор суу­рилуулаад, үүний­хээ үр дүнд өсөн нэмэгдэж бай­гаа цахилгаан, ду­лааны хэрэг­цээг хангах зорилт тавь­сан.

Тийм­­дээ ч энэ жил эрчим хүч­ний сал­­барын хувьд цахилгаан, эр­­чим хүчний чадал 50 МВт-аар, ду­лааны хүчин чадал 100 Гкал-аар нэмэгдэж байгаа юм. Ингэснээр Улаан­баатар хотын төвийн хэсэг, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэхийн орчим, “Дүнжингарав”, Зай­сан, “На­рантуул” захын ор­чимд ба­риг­даж байгаа олон хорооллуу­дад ду­тагдаж байгаа дулааны хэрэг­лээг хангах юм.

Бүр цаашилбал Улаан­баатар хотын хэмжээнд хамгийн хүнд­рэлтэй цэг болох хотын зүүн хэс­гийн зарим хэрэглэгчдийг ду­лаанаар хангах боломж бүрдэж бай­на. Мөн 50 МВт-ын төсөл ашиглалтад орсноор манай станц ашиг­тай ажиллаж эхэлж байгаа. Сүү­лийн 5-6 жилийн хугацаанд ал­даг­далтай ажилласан шүү дээ. 

тэр хүндрэл арилсан. Яагаад гэ­вэл 50 МВт-аар хүчин чадал нэ­мэгд­сэн. Тэр хэмжээгээрээ бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хэмжээ, түүнээс үүдээд орж ирэх орлогын хэмжээ нь нэмэгдэж бай­­­гаа юм. Эсрэгээрээ зардал харь­­­цангуй багасч байна. Яагаад гэ­­­вэл   50 МВт гэдэг бол нэгжийн хү­­чин чадлын хувьд том тоноглол шүү дээ. Дээрээс нь манай дунд да­ралтын хэсэг 48 МВт хүчин чадалтай, 12х4 гээд дөрвөн тур­бин ажилладаг.

Гэтэл дөрвөн тур­бин, зургаан зуухны ажиллаад гар­гах чадлыг 50 МВт -ын нэг тур­бинаар гаргарчихаж байгаа уч­раа ашиг­лалтын зардал, өртөг буу­рах боломж бүрдэж байгаа юм. Тэр утгаараа зардал буурч, үйлд­вэр­лэл, түгээлт нэмэгдэж, ца­хил­гаан станц ашигтай ажиллах бо­ломж бүрдэж өгч байна.

-50 МВт -ын өргөтгөлийг бон­дын хөрөнгөөр санхүүжүүлсэн байх аа?

-Энд нэг зүйлийг зориуд тод­руулж хэлэх хэрэгтэй. Тэр нь 50 МВт -ын төслийг бондын хөрөнгөөр сан­хүүжүүлсэн. Хамгийн анх эр­чим хүчний салбарт хэрэгжиж, дуус­­сан амжилттай төсөл. Бид өр­төг зардлаа таван жилийн до­тор нөхнө гэсэн төлөвлөгөөтэй ажил­лаж байна. 35 сая ам.долларын хө­рөн­гө оруулалтаар боссон бүтээн бай­гуулалт. Тэгэхээр 60 гаруй тэр­­бум төгрөгийн санхүүжилт о­р­сон гэсэн үг. Харин 50 МВт -аас олох жилийн орлого нь 30 тэр­бум төг­рөгөөр нэмэгдэж байгаа юм.

Түү­ний 50-60 хувь нь үйл ажил­ла­гааны зардал байлаа гэж тооцсон ч ашигтай төсөл гэдэг нь харагдаж бай­гаа юм. Таван жилдээ өртгөө хан­галттай нөхөж чадна. Яагаад гэ­вэл манай станцийн хуучин дэд бүтэц дээр баригдсан учраас харь­цангуй бага зардлаар бүтсэн хэ­рэг. Түүнээс биш 50 МВт -ын ца­­хил­гаан станц шинээр барина гэ­­вэл асар том бүтээн байгуулалт бол­но.

-Дараа дараачийн төслийн та­лаар дурьдвал?

-Ер нь бол төсөл хөтөлбөрүүд яригдаад явж байна. Манай стан­цын дунд даралтын хэсэг 1968 оноос хойш 46 жил ажиллаж бай­гаа. Тэр хэсэгт зургаан зуух, дөрвөн тур­бин ажиллаж байна. Энэ дунд даралтын хэсгийг бүрэн шинэчлэх төслийн ажил бий. Энэ төслийн ТЭЗҮ нь гараад, яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр бат­лагдчихсан.  Ингээд дунд даралтын хэ­сэг дээр 125 МВт -ын чадалтай, хоёр турбин генеаратор бүхий, иж бүрэн цахилгаан станцийн хэм­жээний бүтээн байгуулалт өр­нөх юм.

125 МВт -ын хоёр шир­хэг турбин генератор гэдэг нь 250 МВт болно. Тэгэхээр манай одоо­­гийн ашиглаж байгаа зуухны хү­чин чадал хүрэхгүй учраас тэр чигт нь шинэчилнэ. Энэ ажлын ТЭЗҮ нь батлагдчихсан учраас ойрын үед эхлэх байх. Ирэх жилээс энэ бүтээн байгуулалтын ажил эх­лэх болов уу гэж бодож байна.

Энэ бүтээн байгуулалт дээр бид нэг гол бодлого барьж байгаа.  Одоо цахилгаан станц тодорхой хэм­жээ­ний нүүрс хэрэглэж байгаа. Жил­­дээ сая гаруй тонн нүүрс хэ­рэг­лэж байна. Мөн тодорхой хэм­жээний ус хэрэглэж байгаа. Нүүрс хэрэглэж байгаа юм чинь үнс гарна биз дээ.

Тийм болохоор хү­чин чадлаа нэмсэн ч гэсэн одоо­гийн хэрэглэж байгаа нүүрс, ус­ныхаа хэрэглээг илүү гаргахгүй байя гэсэн бодлого барьж байгаа юм. Одоо бид 148 МВт -ын чадалтай станц дээр сая тонн нүүрс хэ­рэг­лэж байна. Өргөтгөөд 300 ор­­чим МВт -ын хүчин чадалтай бол­сон ч гэсэн нүүрс, усны хэ­рэглээ одоо­гийнхоос давахгүй бай­хаар ор­чин үеийн шинэ техник тех­но­логи нэвт­рүүлсэн хэлбэрээр энэ төс­лийг хэрэгжүүлэхээр зорьж бай­гаа юм. 

-Хүчин чадал нэмэгдсэн ч хэ­рэглэх нүүрс, усны хэмжээ нэ­мэгдэхгүй бол байгаль орчинд ээл­тэй технологи байж таарах нь байна шүү дээ?

-Тэгж ойлгож болно.  Нүүрсний цахилгаан станцыг сайжруулж бай­гаа гол чиглэл, арга нь бай­галь орчинд хэрхэн ээлтэй байх вэ гэдэгт л ач холбогдол нь оршиж байгаа юм. Ашигт  үйлийн коф­фи­цент өндөртэй, бай­гальд орчинд ээлтэй л байх юм. Тэр ерөнхий даал­гаравыг бид шинэ бүтээн бай­гуулалтдаа тус­гаж, хэрэг­жүүлж яв­на гэсэн төлөвлө­гөөтэй байна. Нө­гөө талаас би ийм нэг саналыг хэ­рэгжүүлье гэж бодоод байгаа юм.

Төрийн соёрхолт Н.Нацагням  ге­нераторын өдөөлтийн системийг зохион бүтээчихээд байгаа шүү дээ. Автоматаар өдөөлтийг тохируулах систем юм. Тэр бүтээлийг шинэ орж байгаа технологиотоо ажлын даалгавар болгож өгнө гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ монгол хүн оюуны бүтээл.

Монгол хүн өөрийн орны нөхцөл байдалд то­хируулаад, шинэчлээд зохион бү­тээчихлээ. Тэр бүтээлийг  Мон­голд нутагшуулахын тулд ши­нээр орж ирж байгаа техник техно­ло­гид суурьлуулах ёстой гэдэг бод­лого баримталж байгаа. Бид энэ саналыг холбогдох хүмүүст нь гаргаж өгнө. Бидний саналыг дэм­жих байх гэж бодож байна.  Хоёр дахь шатны төслийн талаар яри­хад ийм байна. 2015-2016 он гэхэд хэ­рэгжүүлж дуусах байх гэж бодож байна. Харин гурав дахь шатны төсөл бол өндөр даралтын хэсгийг шинэчлэх асуудал.  Яваандаа энэ асуудал шийдэгдэх байх.

-Хэрвээ дунд даралтын хэс­гийг бүрэн шинэчилчихвэл Оро­­­соос цахилгаан эрчим хүч им­портолж авахаа болих бо­ломж­­той юу?

-Хэрэглээний өсөлт гэж байна. Ойрын 5-10 жилийн хэрэглээний мэдээг тооцоод үзвэл 3000 орчим МВт болно гэж үзэж байгаа. Энэ бол Эрчим хүчний яамнаас гар­гаад тавьчихсан тооцоо судалгаа.  Энэ хэрэглээг хангахын тулд одоо­гийн хүчин чадлыг 2025 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх шаард­лагатай.

Одоо бол 1000 МВт ор­чим байгаа бол 3000 МВт  болгох өг­сөх шаардлагатай. Хэрэглээ энэ чигээрээ өсөөд байх юм бол би­­дэнд илүү том хүчин чадал зайлш­гүй шаардлагатай болно. Илүү том хү­чин чадлуудыг бид эх орондоо ашиглаж эхэлж байж импортоос хараат болох юм шүү дээ.

250 МВт -ын станц ашиглалтад оруул­чи­хаад эрчим хүчний импор­тоос хараат бус  болно гэж ойл­гож бо­лохгүй. Хоёрдугаарт, импор­тоос хараат бус байх гэдэг нэг гол нөхцөл нь нүүрсний биш усан ца­хилгаан станц барьж байж, ачаал­лын хэлбэлзлийг дааж ажиллах бо­ломжтой болох ёстой.

Том чадлын усан цахилгаан станцийн тухай яриад байна л даа. Бид одоогоор 7-9 цагийн хооронд оройн оргил ачааллын үед импортоор эрчим хүч авч байна шүү дээ. Түүнийг л усан цахилгаан станц орлох ёстой байхгүй юу. Нүүрсний станцийг 7-9 цагийн хооронд ажиллуулчихаад зогсоочихно гэвэл ямар ч үр ашиггүй болно. Энд чинь асар хүнд галлагаа, технологи явж байна шүү дээ.

Ус бол усаа тавиад, хэрэглээ багасахаар усныхаа зарцуулалтыг бууруулаад явчихна. Маневер гэдэг чинь энийг хэлээд байгаа юм. Манай эрчим хүчний салбарт сэргээгдэх, ус, нүүрс гэ­сэн олон төрлийн эх үүсвэр бай­хаас гадна ачаалал тохируулах го­римд ажиллах цахилгаан станц хэ­рэгтэй. Энэ бүгдийг зохицоор ший­дэж байж импортын хараат байд­лаас гарах боломжтой болох байх.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.