Аэр Маркет ХХК: Байгууллагуудад зориулсан шинэ үйлчилгээг нэвтрүүллээ
Монголын зах зээлд 19-дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Нислэгийн тийз захиалгын төв касс болох Аэрмаркет ХХК-ийн Байгууллага хариуцсан салбарын Аяллын зөвлөх М.Уянга-тай нислэгийн тийз захиалгатай холбоотой сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
 
-УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
 
-Мөнхбатын Уянга. 2014 оноос хойш Аэрмаркет ХХК олон улсын нислэгийн тийз захиалгын агентад аяллын зөвлөхөөр ажиллаж  байна. Одоо Байгууллага Хариуцсан салбарын аяллын зөвлөхөөр ажиллаж  байна. Алхах, аялах дуртай.  Ажлаас гадуур өөрийн сонирхолын дагуу  “Алхахад дурлагсад” аялалын клуб эко сонирхолтой аялалууд найзуудтайгаа хамт зохион байгуулдаг.
 
-ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
 
-Үйлчлүүлэгчтэйгээ гар утсаар мэйл чатаар байнга харилцаж холбогддог учир  OUTLOOK, Facebook Messenger,VIBER, WE CHAT зэргийг өдөр тутамдаа байнга ашигладаг. Мөн Booking.com зочид буудлын мэдээлэл үнийн харьцуулалт хийн хардаг  бол Trip Advisor апликэйшнээр тухайн улсаар аялсан хүмүүсийн тэмдэглэлийг уншиж үйлчлүүлэгч нартаа зөвлөгөө өгөх мэдээллийг цуглуулдаг.
 
-ТАНЫ АЖЛЫН ӨДӨР ХЭРХЭН ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ ?
 
-Миний ажил өдөр бүр өөр хүмүүстэй харилцаж үйлчлүүлэгчдээ нислэгийн цагийн хуваарь, зочид буудал даатгал гээд тухайн хүнийн аялал төлөвлөгөөнд тааруулан боломжит хувилбаруудыг санал болгох үйл явцаар үргэлжилдэг.  Үйлчлүүлэгч бүртээ тухайн цаг мөчид  дор бүр нь хурдан шуурхай мэдээлэл өгөхийг хичээдэг. Нэг дор олон хүмүүстэй харилцаж мэдээлэл өгдөг болохоор яаралтай бөгөөд хурдан хариу өгөх боломжтойгоос нь ажлаа эхлээд, дараа нь  цаг авах ажлаа нухацтай сайн харж тайван хийдэг.
 
 
-АЭРМАРКЕТ ХХК-Н ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТОВЧХОН ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
 
-Манай компани нь олон улс болон орон нутгийн нислэгийн тийз, гадаад дотоодын аялал, аяллын даатгал, зочид буудал гээд аялалтай холбоотой цогц үйлчилгээг нэг дор авах боломжтой байдгаараа бусдаас онцлог. Бид Аяллын төрөл бүрийн үйлчилгээг дэвшилтэт технологид тулгуурлан хялбар байдлаар түргэн шуурхай мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа. Мөн энэ оны 3 сард манай Аэрмаркет ХХК-н залуучуудын ур ухаан, чадвар шингэсэн нислэгийн тийз захиалгын NISLEG.MN апликейшн болон вебсайт нээлтээ хийсэн байгаа. Тэгэхээр та хаанаас ч, хэзээ ч энэхүү апликейшн болон вебсайт-г ашиглан тийзээ захиалах боломжтой.
 
-БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГА БОЛОН ХУВЬ ХҮНИЙ ЗАХИАЛГА ХАРИУЦАН АЖИЛЛАХАД ЯЛГААТАЙ ТАЛ НЬ ЮУ ВЭ?
-Байгууллагын захиалга ихэвчлэн албан томилолтоор явдаг учир яг заасан чиглэл болон дамжин өнгөрөх хот, нислэг хоорондын цаг, өдөр солилт болон буцаалтын уян хатан нөхцөлтэй байх, нисэх болон буцах өдрөөр нь захиалгаа байгууллагын хүсэлтийн дагуу хийж явдаг бол хувь хүний захиалга ихэнхдээ явах, ирэх өдөр нь уян хатан хямд суудалтай нислэгийн өдрийг сонгодог.
 
-ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР БОЛОН ДУУДЛАГЫН ТӨВ АЛЬ АЛИНД НЬ АЖИЛЛАЖ ҮЗСЭН ЮМ БАЙНА. БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГА ХАРИУЦАЖ АЖИЛЛАХАД ЯМАР УР ЧАДВАР ИЛҮҮ ШААРДАГДАЖ БАЙНА ВЭ?
 
-Олон улсын байгууллагууд хоорондоо болон албан и-мэйлээ ихэвчлэн Англи хэл дээр бичиж явдаг болохоор өмнөхөөсөө илүү их Англи хэлний чадвар шаардах болсон. Мөн бизнэси-мэйл харилцааг илүү ашиглах болсон. Байнгын тогтмол сайн үйлчилгээгээ үзүүлж байх нь чухал байдаг. Иймээс тухай нь байгууллагынхаа онцлог аяллын зорилготой нь уялдуулж нислэгийн хувилбар гаргахад мэдрэмж хурд хэрэгтэй болдог. Эхэндээ ойлголцох гэж хугацаа бага зэрэг шаардагддаг ч хэсэг хугацаанд хариуцаад явахаар жишээ нь онгоц дотор хэн хаана суух дуртай, ямар хоол иддэг, ямар ангилалаар зорчих зэргийг нэг бүрчлэн мэддэг болдог,зарим үед хариуцаж байгаа байгууллагатаа ажилаад байгаа юм шиг сэтгэгдэл хүртэл төрөх тохиолдол байдаг шүү.(инээв)
 
-ТА БАЙГУУЛЛАГУУДАД НИСЛЭГИЙН ТИЙЗ ЗАХИАЛАХАД НЬ ЯМАР ЗӨВЛӨГӨӨГ ӨГӨХИЙГ ИЛҮҮ ЗОРЬДОГ ВЭ?
 
-Ая тухтай нислэг санал болгохыг илүүд үздэг. Мөн авиа компанийн нэмэлт үйлчилгээг их санал болгодог. Дамжин нислэг байлаа гэж бодоход хүлээх хоорондоо аэрпорт дээр хийж болох олон зүйл байдаг. Мөн миний хамгийн их зөвлөдөг зүйл бол авиа компаний миль карт өөртөө нээхийг санал болгодог.
Байнгын үйлчлүүлэгчийг урамшуулах хөтөлбөрт дэлхийн 62 авиакомпани нэгдэж 3 төрлийн холбооны гишүүн болсон байдаг.  Жишээ нь: Та Турк Аэрлайнс-н миль кардтай тохиолдолд STAR ALLINACE-н бусад бүх авиа компаниар нисэхэд Турк Аэрлайнс-н картандаа миль хуримтлуулах боломжтой.
  • SKY TEAM
  • STAR ALLIANCE
  • ONE WORLD
 
-БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН САЛБАР НЬ ТАНАЙ БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ БОЛОН ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
 
-Манай салбарын хувьд энэ чиглэлээр хамгийн багадаа 3 ба түүнээс дээш жил ажилласан ажилтануудыг дотооддоо сонгон шалгаруулж авдаг. Иймээс илүү чадварлаг, мэргэшсэн зөвлөхүүд ажилладаг нь давуу тал байх. Аяллын зөвлөх хүн янз бүрийн нөхцөл байдалд байгаа үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч ажилладаг тиймээс бидний хувьд хамгийн чухал зүйл нь ур чадвараас гадна ажлын туршлага юм. Мөн түүнчлэн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах, төлбөрийн уян хатан нөхцөл, 24/7 үйлчилгээ зэрэг давуу талууд мэдээж байгаа.
 
-БАЙГУУЛЛАГУУД НИСЛЭГИЙН ТИЙЗ ЗАХИАЛАХАД ЮУГ ИЛҮҮ ЧУХАЛЧИЛДАГ ВЭ?
 
-Ихэвчлэн нислэгийн хувилбар, суудлын зэрэглэл болон найдвартай байдал, нислэг хоорондын цагийг илүү чухалд үздэг. Хурал цуглаан, албан томилолт, үзэсгэлэн яармаг гээд бүгд л цагтаа уралдаж явдаг. Тиймээс ч бид хамгийн богино хугацаанд хамгийн оновчтой нислэгийн хуваарийг гаргаж өгөхийг зорьж ажиллаж байна. Учир нь Нислэгийн хувиараас байгууллагууд дараа дараагийн ажлуудаа төлөвлөх үе их байдаг. Мөн хөнгөлөлт урамшуулал байгууллагын хувьд чухал байдаг . Бид тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан хөнгөлөлт урамшуулал олгох ба харилцагч авиакомпаниудтай хамтран тухайн байгууллагад тусгай хөнгөлөлт урамшууллыг олгодог. Жишээ нь: Турк Аэрлайнс, Аэрмаркет болон байгууллага гэсэн гурвалсан гэрээг байгуулсанаар нислэгийн тийзэнд 2-10% хүртэлх  хөнгөлөлт авах, тийзний уян хатан нөхцөлүүд, нэмэлт ачааны эрх авах гэх мэт  боломжууд байдаг.
 
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.