Өнөөдөр ''Олон улсын охидын өдөр''
2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг.

Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар 7 дахь жилдээ тэмдэглэгдэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа охидын дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг бодитой шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалахад хөвгүүд болон аав нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жагсаал, цуглаан, хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн, нөлөөллийн ажлыг аймаг, нийслэл, сумдад тухайн орон нутгийн онцлог байдлаар зохион байгуулж байна.

Нийслэлд зохион байгуулагдах ажил:

• “Хамтдаа хамгаалъя” үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд 10:00 цагт
• “Мянган цэцэгсийн чуулган” охидын чуулга уулзалт Монголын Хүүхдийн ордон 14:00 цагт
• Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургууль бүрд охидын уулзалтыг зохион байгуулж байна.
• Сүхбаатар дүүргийн хэмжээнд охидод зориулсан сургалтуудыг зохион байгуулж байна.
Орон нутагт:
• Дорнод аймагт 2020 охидын хүслийн захидал хүлээж авч байна. 2020 охидын чуулга уулзалт, 2020 охидын дуу хоолой болсон захидлыг хүргүүлнэ.
• Завхан аймагт Охидын өдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
• Баянхонгор аймагт Охидын клуб чөлөөл ярилцлага зохион байгуулна.
• Дархан-Уул аймагт 10.11-ний өдөр охид эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлын хүрээнд шийдвэр гаргах түвшинд хэрхэн нөлөөлж болох талаар мөн, хүйсийн тэгш эрхийн талаар охид бүсгүйчүүдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байна.
• Төв аймагт “Цэцэгсийг сонсъё” уулзалтыг аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралтай хамтатган зохион байгуулж байна. Мөн охидод зориулсан сургалт, “Би нисдэг охин” монологи жүжиг тоглогдохоор бэлтгэж байна.
• Сүхбаатар аймагт 16 сургууль болон охидын клуб, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын гишүүдийн дунд “Охидын шивнээ- таны итгэл” сэдэвт ярилцлагыг зохион байгуулж байна.
• Увс аймагт 350 охидын “Хамтдаа хамгаалъя” чуулга уулзалт зохион байгуулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.