Гишүүдэд охидын өдрийг сануулав
Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүдэд охидын өдрийг сануулж, чихмэл тоглоомыг байрлуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүхийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан байдаг.  



Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.

Энэ жилийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа охидын дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг бодитой шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалахад хөвгүүд болон аав нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жагсаал, цуглаан, хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн, нөлөөллийн ажлыг аймаг, нийслэл, сумдад тухайн орон нутгийн онцлог байдлаар зохион байгуулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-11 05:57:48
    Яасан мөнгөтэй байгууллага вэ. Томчуудад тоглоом өгч байдаг. Хоёрын хооронд урилга энэ тэр гаргасан шиг, энд тэнд гадаадад явсан реклам маягийн ажил хийх юм...
  •  2019-10-11 05:32:43
    emegtei gishuud gesen algar avgai nar iheehen muu duurial uzuulj bna daa