Монгол Улс “Саарал” жагсаалтад орох эсэх асуудлыг Төр толгойгоороо хариуцна
Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ  (FATF) –ын “Эрчимтэй хяналт”-нд 2017 онд орж, Есдүгээр сард Банкокт болсон ФАТФ-ын Ази Номхон Далайн бүс хариуцсан байгууллагын (APG)-хурлаар хугацаатай өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтээ танилцуулсан юм. Уг хурлаас Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан. Шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4 д нь хангалтгүй үнэлэгдэж энэ оны 10 сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм. Тус үүрэг даалгаварыг хангахад Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн дотоод хэргийн яам болон хууль сахиулах байгууллагуудаас бүрдсэн “Хамтын ажиллагааны зөвлөл” ажиллаж байгаа бөгөөд зөвхөн эдгээр байгууллагууд бус нийт төрийн хэмжээнд санаа тавьж зөвлөмжийн дагуу үр дүнд хүргэж, хяналтаас гарах асуудал юм. Өдгөө зайлшгүй сайжруулах ёстой үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс дараах заалтуудыг хангагдаагүй байна.  
  1. З-р зорилт:  
Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,ХЗДХЯ /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/
“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”
  1. 7-р заалт:
Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/
“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”
  1. 8-р заалт
Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар
“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”
  1. 11-р заалт   
Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатай Монгол Улсад үүрэг болгоод байгаа билээ. Эдгээр заалтууд нь цэвэр УИХ, МУЗГ-аас  засаж залруулах ёстой ажлууд байна. Хэрэв Монгол Улс богино хугацаанд эдгээр шаардлагад нааштай үр дүнг үзүүлсэн тайланг ФАТФ-т танилцуулахгүй бол Монгол Улсын нийт иргэн бүрийн эрх ашиг зөрчигдөх ноцтой үр дагаварт хүрэх саарал жагсаалтад орох эрсдэлтэй юм. Тиймээс Төрийн дээд удирдлагууд үүнд аль нэг байгууллагыг буруутгах гэхээсээ илүү хуулийн цоорхойгоо нөхөж, улсаа мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх эрх зүйн найдвартай орчинтой болгоход хамаг анхаарлаа тавих шаардлагатай байгаа бөгөөд хэн нэгнийг загнаад дуусах асуудал биш гэдгийг ойлгоосой.
 
 
Бусдад түгээх
  • gplus