Аж ахуйн нэгж, байгууллагууд нэг стандартын хаягтай болно
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөлөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлагыг шинэчлэн баталлаа.  Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг хот төлөвлөлт, архитектурын шийдэл, иргэдийн болон авто замын хөдөлгөөний аюулгуй байдал, хэл бичгийн стандарт, шаардлагад нийцуулэн барилгын хана,гудамж, талбай болон бусад орон зайд байрлуулах, буулгах, ашиглахад энэхүү шаардлагыг үндэслэл болгоно.

Гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг крилл, монгол бичгээр үг үсгийн  алдаагүй бичнэ. Шаардлагатай нөхцөлд буюу бараа, бутээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичиж болно. Бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс 2 дахин бага өндөртэй байх ба бичвэрийн зүүн  талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна. Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг өөрийн барилга обьектын хана,дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл тухайн байгууллагын байршил нь олон нийтэд узэгдэх орчин хязгаарлагдмал байдлын улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн байгууламжаа байрлуулах шаардлагатай нөхцөлд тухайн нутаг дэвсгэрийн харьяалагдах дуургийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авах юм.

Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулахдаа дараах хэм хэмжээг баримтална. Автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй байх, замын байгууламжаас 1 метрээс багагуй зайд байрлана. Авто зам, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгуй байх.ёстой. Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг барилгын хана, фасад дээвэрт байрлах нөхцөлд тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, узэгдэх орчинг халхлахгуй шаардлагатай. Техникийн шаардлагын хувьд  гадна хаяг, мэдээллийн байгууламж нь гадна эсвэл дотор гэрэлтуулэгтэй байна. Нэг барилгад уйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бух байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламжийг тухайн барилгын эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрлуулна. Мэдээллийн байгууламж нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэрт хийгдэх ба лого болон бичвэрийг тус тусын уйл ажиллагааны онцлогт нийцуулэн байрлуулна.Аль нэг байгууллага солигдох, мэдээлэл нь шинэчлэгдэх үед мэдээллийг хялбар өөрчилж болох шийдэлтэй байх юм,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erdene 2014-09-23 04:16:09
    tuurdug hot gej helehed hilsdehgui ub-t irsen hunii tolgoi ergem ereen myaraan gadaad dotood heleer bichsen hayagnuudiig neg standartad oruulah ni mash chuhal shuu, huduu heden sar bolood ub-t irehed l shal uur tuurmuur bolchihson baidag shdee, ashgui, hu
    112.72.13.140
    Мэдэгдсэн Хариулах