Будапештэд зодоглох бөхчүүд тодорлоо
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-нд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ны өдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болох тэмцээнд 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Б.Бямбадорж, 79 кг-д Д.Батзул 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Б.Билгүүн, 97 кг-д Э.Батмагнай, 125 кг-д М.Лхагвагэрэл нар ялалт байгуулав.

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д П.Отгонбаяр, 62 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар түрүүлэн Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй боллоо.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Должин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.