Монгол Улсын төрийн далбаан дээр дүрслэгдсэн нар, сар бүхий соёмбо үсгийг зохиосны 333 жилийн ой тохиож байна. Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт, олноо Өндөр гэгээн хэмээн алдаршсан Занабазар нь 1686 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Түвхэн бүтээлийн сүмдээ сууж байхдаа Соёмбо үсгийг зохиожээ.
Тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын оюун санааны үнэт эрдэнэ болсон энэ үсэг нь "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай, 90 үсэгтэй хэвтээ, босоо аль аль чиглэлд бичиж болдог. Бидний сайн мэдэх төрийн далбаан дээр дүрслэгдсэн байдаг эхний титэм буюу толгой үсэг нь улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан байдаг. "Өөрөө тодорсон гэгээ" гэж нэрлэгддэг титэм үсгийг Өндөр гэгээн анх мутрын тэмдэг маягаар ашиглаж байжээ.
Монголын ард түмэн арга билгээ хослон, төмөр хана хэрэм лүгээ төр улсаа хамгаалж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн, сум мэт шулуун, хуяг мэт бат нэгдэлтэй байж мандан бадарч явах болтугай гэсэн бэлгэдлээр түгсэн энэ үсгийн утга агуулга гүнзгий юм.
Ойн хүрээнд "Өндөр гэгээний үсгийн урлал" эрдэм шинжилгээний хурал, "Соёмбо-333" хамтарсан үзэсгэлэн, Соёмбо үсэгт зориулсан гэрэлт хөшөө-тааллын шүтээний нээлтийн ёслол болсон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Должин
Б.Должин