Их, дээд сургууль, коллежийн нийт төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна
Бүх шатны сургуулийг 2018/2019 оны хичээлийн жилд 102.6 мянган суралцагч төгссөнөөс ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийг 58.4 мянган сурагч, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 21.2 мянган суралцагч, их, дээд сургууль, коллежийг 23.0 мянган оюутан тус тус төгсжээ.

ЕБС-ийг төгсөгчдийн 41.9 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги)-ыг, 16.4 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги)-ыг эзэмшигчид байна. 12 дугаар ангийг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 24.1 мянга буюу 59.4 хувиар буурсан байна. Энэ нь ЕБС-ийн систем 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийн 39.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 0.7 мянга буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна. Их, дээд сургууль, коллежийг 2018/2019 оны хичээлийн жилд нийт 23.0 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 6.2 мянга буюу 21.2 хувиар буурчээ. Нийт төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.