ШИНЭ нам: Мэргэжлийн холбоодын эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ

Долоо хоногийн даваа гариг болгонд хуралддаг Шударга иргэдийн нэгдсэн эвслийн УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Зөвлөлийн хурлаар,

1. Удахгүй УИХ-аар улсын төсвийн төсөл хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Төсвийн хөрөнгө оруулалтыг танах, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг багасгах, амины орон сууцны санхүүжилтэд ипотекийн санхүүжилтийг тусгах, мөн өмнөх оны төвсийн төсөвтэй харьцуулсан судалгаа хийх санал гаргах,

2. Мэргэжлийн холбоодын эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн холбоодоор гүйцэтгүүлэх, мөн үйл ажиллагааны тайланг хянахад чиглэгдсэн заалтууд тусгагдсан нь зөв зүйтэй алхам болсныг тэмдэглэж, дэмжих

3. Монгол Улс "Саарал жагсаалт"-д орох эрсдэл тулгарсантай холбогдуулан Өршөөлийн хуулиар хууль бус мөнгөө нуун дарагдуулсан этгээдүүд, дүрмийн сангийн тайлангаа гаргаж чадахгүй байгаа, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй байгаа банкууд, мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлсэн, улмаар шүүхээр шийдэгдээд ахиц гараагүй мөнгө угаах гэмт хэргүүд, төрөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн олигархи, гэмт хэрэгтнүүдийн шүүхээр шийдэж чадахгүй байгаа асуудал зэрэгт эрх баригчдыг анхаарлаа хандуулахыг шаардах гэсэн гурван үндсэн чиглэлийг гаргаж, ойрын хугацаанд чиглэл болгон ажиллахаар шийдвэрлэлээ.

Т.Даш

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2019-10-15 00:12:12
    хүн муулж байгаа нөхдүүд өөрсдөө тийм байдаг байх
  • Норов 2019-10-14 09:43:34
    Шинэ намыг их харж байгаа. МАНАН-г лав сонгохгүй
  • иргэн 2019-10-14 08:42:53
    хаа очиж намынхаа нэрийг их зев егч шизо иргэдийн нэгдсэн эвсэл нам батзандан болд хоер шезотойгоо мэддэг нь сайн хэрэг