​Хүнсний ногооны хураалт 80.4 хувьтай байна
Энэ жил улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 11-ны  байдлаар 69.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 181.8 мянган га-гаас 233.5 мянган тонн үр тариа, үүнээс 227.4 мянган тонн улаанбуудай,  13.6 мянган га-гаас 167.3 мянган тонн төмс, 6.4 мянган га-гаас 70.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 51.9 хувь, хүнсний ногооны хураалт 80.4 хувь, төмсний хураалт 90.8   хувийн явцтай байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ashgui dee 2019-10-15 00:17:35
    Yadaj nogoo gurilaa hujaagaas zuuhgui yumsan daa.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах