Японд болсон хар салхинд одоогоор Монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй гэв
Энэ сарын 12-ны өдөр Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг "Хагибис" 19 дэх хар салхи дайран өнгөрөв.

 Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Дээр дурдсан мужуудад 14-ний өдрийн 16:16 цагийн байдлаар 43 хүн амь насаа алдаж, 16 хүн сураггүй болж, 202 хүн гэмтэж бэртсэн хэмээн NHK мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Япон улсад манай улсын 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлж байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.