Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ

ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг.

Хурал дээр хамгийн түрүүнд үг хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байв. Тэрээр ““…Энэ их амаргүй асуудал. Бид 65 дотроосоо нэгийгээ явуулсан. Одоо 64 дотроосоо дахиад нэгийгээ явуулах уу, үгүй юу гэдэг асуудал ярих гэж байна. Хэцүү асуудал шүү дээ. Би дүрэм, журам зарчмынхаа дагуу ярья гэдэг горимын санал гаргаж байгаа юм. Энэ намд сүүлийн үед дүрэм, журам, зарчим алдагдаад удлаа. …УИХ-ын гишүүнийг Их Хуралд нэр дэвшүүлэхэд Намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлдэг. Намын Бага хурал нэр дэвшүүлдэг. Удирдах зөвлөлөөс гараад. Одоо энэ энэ гишүүнийг эгүүлэн татуулах асуудал дээр Намын Удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн, Намын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргах ёстой. Гантулга гишүүнийг эгүүлэн татах дээр ийм зарчим алдагдаад явсан шүү. Тухайн үед би хуралд байхгүй, Эрхүүд ажилтай явж байсан. Занданшатар сайд бид нар. Одоо энэ нэр дэвшүүлсэн энэ бүрэн эрхтэй улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшүүлдэг нь байгууллага нь эргүүлээд энэ хүмүүсээ татах асуудлаар улс төрийн шийдвэр гаргах ёстой. Намын Удирдах зөвлөлийг хуралдуулах ёстой гэж би бодож байна.

Сүүлийн нэг жилийн дотор Намын Удирдах зөвлөл хоёр, гуравхан удаа хуралдлаа. Содбаатар сайдыг томилоход хуралдлаа. Халтар дэд сайдыг томилоход нэг хуралдлаа. Бусад бүх аймгийн дарга нарыг, Нийслэлийн намын хорооны даргыг шийдэхэд нэг хуралдсан. Бүгдийг нь мессэжээр, е-майлээр авч байгаа шүү дээ. Энэ зарчмыг бид хэзээ болих юм. Тийм учраас би дүрэм журмынхаа дагуу, зарчмынхаа дагуу явъя гэсэн ийм зарчмын бөгөөд горимын саналыг гаргаж байна. Намын Удирдах зөвлөл хуралдаж ер нь энэ үүсээд байгаа нөхцөл байдлаа ярих хэрэгтэй гэсэн горимын санал гаргав” гэсэн байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.Саруул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hahah 2019-10-16 19:05:12
    Iim setgetsiin oorchlolttei dund huruuni shuleg bichdeg malnuudiig yah gj songoson yum hurdan zailaasai
  • Зочин 2019-10-16 04:36:11
    МАН-д энэ новш л дутав гэж .Зайл цаашаа. 2 тэрбумын байрны хулгайг нь шалгаад явуулдаг газар нь явуулаач. Очиж жангаа ид.
  • иргэн 2019-10-15 04:31:39
    Мөнхбат гишүүнээ долларын ханш одоо хэд болсон бна. Нөгөө мундаг хэлсэн үг юу боловоо
  • Зочин  2019-10-15 03:51:09
    Энэ тэнэгийг баривчлаач,Идсэн мөнгөө улсад хурдан тушаагаач.Яруу найргаа тэрлээд суу .Улсын мөнгийг ичихгүй хулгайлаад яаж Архангайн ард иргэддээр очиж бнаа??...
  • Irgen 2019-10-15 02:17:29
    Ёоёоёоё яруу найрагч гээ биз дээ, энэ п.... Ном хэвлүүлээд лав мөнгөтэй болоогүй нь лавтай. Яаж баяжсан нь ойлгомжтой байхад ичихгүй энд тэнд хуцаад явах юм даа...
  • Зочин 2019-10-15 01:42:58
    Энэ ардын нам гэж естой холион бандан болсон нам байна даа 2020 онд болих хэрэгтэй шуу дээ ард тумэн мэдэж байгаа байхаа