Ё.Баатарбилэг сайдын сүржин эхлэл даржин төгсгөл болов
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ойрд салбарынхандаа туниад завгүй суугаа. Учир нь хуучныг нь нурааж, шинэ музей, театр барих шийдвэр гаргасан байсныг нь хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцсэн. Иймээс сайд ийн гомдомтгой эхнэр шиг аягалж байгаа хэрэг. Музей, театрынхан өнгөрсөн долоо хоногт эрхэм сайдын аргадаж хурал хийсэн ч тусыг эс олов.

Энэ зуур ерөнхий боловсролын багш нарын бухимдал дээд цэгтээ хүрч, аргаа барж үйлээ үзэж сууна. Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч журнал ч үгүй, сурах бичиг ч үгүй өнөөдрийг хүрчээ. Арайхийж зарим хэсэгт нь хүрсэн журнал  нь цаас нимгэн хуудас нь зөрсөн, алдаатай байгааг багш нар хэлж байна.

Уг нь Ё.Баатарбилэг сайдын суудалд тухлангуутаа багш ачааллыг бууруулна гэж ам гарсан.  Эрхэм сайдын сүржин эхлэл даржин төгсгөл болж байх шиг. Багш нарын ачаалал буурах нь битгий хэл хяналтын алба болон аудитын шалгалтууд шил дарааллан ирэх болжээ. Хамгийн чухал нь өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчид сурах бичгээрээ хангагдаж чадаагүй байна. Сурах бичиг хэвлүүлэхээр Ц.Цогзолмаа сайдын үеэс даруй хоёр дахин их мөнгийг төсөвлөсөн ч сурагчид сурах бичиггүй өнөөдрийг хүрлээ.

Мөн Ё.Баатарбилэг сайдын зүгээс “Ном түрээсэлнэ” хэмээн мэдэгдсэнээс болж эцэг эхчүүд сурах бичиг худалдаж авахаа түр хойшлуулаад байна. Ингэснээр нэгдүгээр улирлын турш сурагчид сурах бичиггүй хичээллэсэн болсоор эхний амралт эхлэх нь. Салбарын сайд ч ямар шийдэлтэй алхам хийсэнгүй. Яг одоо бол боловсролын салбарын хамгийн чухал зүйл болох сурах бичгийг хэрэглээг ном дамлан зарагчид буюу номын худалдаачид атгаж байна.

Илүү тодорхой болгох үүднээс олны хэлж заншсанаар Багшийн дээдийн номын худалдааг зорилоо. Энд сурах бичгүүд 5-15 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг байна. Энэ жил шинээр нэг ч сурах бичиг хэвлэгдээгүй. Иймээс өнгөрсөн жил хэвлэгдсэн номыг худалдаж авч борлуулж байгаа гэдгээ тэд дуулгаж байна.

Тухайлбал, эндээс долдугаар ангийн бүх хичээлийн сурах бичиг худалдан авах  140-150 мянган төгрөг шаардлагатай. Мөн тэдэнд хоёр сурах бичиг өгөөд нэг сурах бичиг авч болно. Нэг үгээр хуучин сурах бичгээрээ солилцоо хийх  эсвэл хуучин сурах бичгээ  1500 төгрөгөөр зарж болох тухай ч худалдаачид дуулгаж байна.

Нэгэнт яамнаас гаргасан ном түрээслэх шийдвэр хэрэгжиж эхлээгүй, шинэ сурах бичиг хэвлэгдээгүй учир энэ зах хот хөдөө гэлтгүй сурах бичгээ авах гол цэг нь энэ болж байна. Ийнхүү боловсролын яамныхан сурах бичгийн асуудлаа номоор бизнес хийгчдийн гарч өгчихлөө. Нэг үгээр бүтэн салбарын үйл ажиллагаа хэдхэн худалдаачдын гарт орчихсон гэсэн үг.
Салбар хариуцсан яам тооцоо судалгаагаа сайн гаргаж түрээсийн номоо эртхэн хэвлэж тараасан бол энэ мэт сурах бичгийн үнийн хөөрөгдөлт, эрэлт үүсэхгүй.  Үнэндээ салбар яам нь сурах бичгээ ч олигтойхон боловсруулж чадахгүй байхад багш нарыг сайн хөтөлбөр хий, сайн сурга гэж шаардах нь зохисгүй хэрэг.

Манай улс шиг сурах бичгийн асуудлыг яам биш ном дамлан зарагчдад атгуулсан улс байдаг ч юм уу, үгүй ч юм уу?
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2019-10-18 13:21:46
    Bolomjtoi geed ene said chin ireeduigee haranhui angalruu tulheed bn shuudee .odoo hurtel surah bichiggui gej yrihaar daanch ichij uhmeerdee !!!
  • zochin  2019-10-16 08:28:12
    ene muusain setguulch nertei ajilaa medexgui yumnuud xun eldveer bichixguiee toriin alban tushaald ajillaj bga xunii ajiliig yaj neg muu setguulch yaj medexiin ...
  • Zochin 2019-10-16 06:00:35
    Ene hun ikh l bolomjiin hun dee. Oor sain hun oldohgui dee
  • багш  2019-10-16 03:43:21
    Үнэндээ тийм л байх шиг байна. Бүхэл бүтэн улс байж, сурах бичгээ хэвлэж чадахгүй байдаг нь харамсалтай.
  • zochin 2019-10-16 00:21:29
    Ene hurelsuhin zasgin gazrin balag n baragdahgui yum daa. hudlaa l neg negnee zaginasan dur esgej bie bienihee bugsig uhahaas tsaashgui.
  • Zochin 2019-10-15 15:47:08
    Teneg ovgon door ni bas neg bogs doloogch ajillanaa tegeed baij bgaa tsarai ni ene.
  • Zochin 2019-10-15 13:42:00
    Unen archaagui SUG um aa
  • иргэн 2019-10-15 13:11:17
    зам барилга шиг зун бороо их орсноос сурах бичигээ хэвлэж амжаагуй байлгуй дээ зайлуул
  • Ахмад багш 2019-10-15 11:59:05
    Хичээл 9-р сарын 1-нд эхэлдэг, хичээл эхлэхэд ном сурах бичиг бэлэн байх естойг одоо хшртэл ойлгоогүй Сайд огцрох нь шудрага ёсонд нийцнэ
  • Zochin 2019-10-15 07:59:01
    Барилгыг нураалгаж газрыг авах гэсэн хний нэрийг хэлэх цаг ирэх байх даа. Монгол терийн сайдыг дарамталдаг ямар хун байгаа бол. Бас болоогуй хэдэн жужигчинтэй
  • зочин 2019-10-15 05:53:08
    Яам толгойлох нь байтугай аймаг удирдаж чадахгүй аавын хаалга татаж байсан нөхөр нэг их цэцэн ярих гэж оролдох Хүүкийгээ харааж байгаад 5 хоногийн дараа яалаа
  • зочин 2019-10-15 05:36:46
    Энэ махан толгойлсон новш 5-р ангийн хүүхдээс ухаантай байж чадах уу
  • ЗОЧИН 2019-10-15 03:18:35
    ТА НАР НААД СУРГУУЛИЙНХАА БАГШ НАРЫГ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ХҮҮХДЭЭС МӨНГӨ ХУРААЖ Л БАЙГАА ШҮҮ ТУХАЙЛБАЛ 45 СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ НАР
  • !!! 2019-10-15 02:44:42
    he he he harwaas ajil hiih Kun yawchig bishee ! Ded said ni ch gesen kuuramch gar baidiin !
  • Жөлигөр 2019-10-15 02:06:40
    Ийм жөлбийсөн бороонд норчихсон хонь шиг юмыг сайд болгож байдаг МАН-д хариуцлага тооцох ёстой.
  • зочин 2019-10-15 01:51:50
    Олон мянган хүүхдийн сурч боловсрох эрхийг ингэж зөрчиж болохгүй л дээ. Ажил хийж чадахгүй энэ сайдыг үтэр түргэн зайлуулж, чаддагт нь өгж буян болооч
  • Зочин 2019-10-15 01:50:01
    Хэвлэлт нь болохгүй л байгааз сүртэйн, харин ч олон жилийн номны гудамжны бизнесийг зогсоох гэж байна. Айл бүр хүүхдийн номоо шкафандаа хийгээд жил бүр хэвлэдэг...
  • зочин 2019-10-15 01:18:35
    Дарханы Од сургуулийн нэгэн багш сая багш нарын баяраар ангийн хүүхдүүд нь санаачлага гарган 400 гаран мянган төгрөг цуглуулж гоёлын дээл хийлгэж өгсөн байна
  • Estoi neg ! 2019-10-15 01:00:53
    Ene hun anh said bolood helj yarij baigaag ni harhad hogiin l yum yarij b na daa gej boldoj baisan urid ni said baisan Gantomor shigee yawzgui gar baijee !!!
  •  2019-10-15 00:57:36
    Улаан Баатарбилэг мэтийн махны үүлдрийн гахайг цаазаар аваачаач СҮХЭЭ. Эсвэл эрлэг рүү элч илгээж авах чөтгөр дуудуулах уу?