Угаартаж нас барсан гэх хүмүүсээс эд, эсийн шинжилгээ авчээ
Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийг  БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлээд буй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Аравдугаар сарын 04-14-ний өдрийн хооронд угаартсан байж болзошгүй гэсэн нийт 171 дуудлага ирснээс 49 нь холбогдолгүй дуудлага байсан. Үлдсэн 122 дуудлага мэдээлэлд хамрагдсан 320 хүн угаартсан байж болзошгүй гэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 7 хүн нас барсан, хордлогын шинжтэй 313 хүн байна. 122 дуудлагын 5 тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 117 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Амь хохирогчдоос эд, эсийн шинжилгээ авсан. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-10-15 10:12:40
    шинжилгээ ямар үнэн гарах биш дээ. зүгээр байлга л даа. үхсэн хүнээс таслаж авах ямар хэрэг байгаа юм.
  • Наагий 2019-10-15 02:50:40
    Шинижлгээний ДҮНГ ӨӨРчилчих бизз дээ