Монгол эрдэмтэд угаарын хийн (CO)  мэдрэгчийг зохион бүтээжээ
Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Ингэхдээ гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа хотын дарга мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү төхөөрөмжийг монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна.

Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагтай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх юм байна.  

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байна.   

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • И. Норовжав  2019-10-15 22:57:05
    Зуух, яндан пийшингээ засч , яндангаа хөөл , галлах горимоо л мөрд ямарч аюулгүй шүүдээ. хүн бүрийн хийж чадах энэ зүйлийг хийчих
  • zochin 2019-10-15 09:59:08
    Yund sur bolno ve engiin l yum 10.000 tug baihad huuhed ch hiichihne
    • зочин 2019-10-15 10:07:21
      үнэн байхаа хүүхэд хийх нь, харин чи сая төгрөгтэй байгаад ч хийж чадахгүй
  • Гэр хороололд амьдрагч 2019-10-15 08:45:44
    Дуракууд хүн алах хор бэлдчихээд, бизнесийнхээ ажлаа үргэлжлүүлэхээ болиоч алуурчид аа!!!!!!!
  • Зочин 2019-10-15 08:05:38
    Юу ч мэдэхгүй малнууд минь дуугүй байцгаа Хятадаас авч яах гэсэн юм .Өөрсдөө хийх хэрэгтэй дэмжих хэрэгтэй шүү .Юу ч мэдэхгүй малнууд хий дэмий юм бичихдээ л ...
  • МУ Иргэн 2019-10-15 06:14:07
    Ганц CANARY-г монголчууд хийхээрээ ийм том хэмжээтэй болгож байгаа юм уу. Pager шиг л хэмжээтэй байдагийншд уул нь.
  • Зандаа 2019-10-15 06:06:58
    НОВШ Угаарын хий биш ХҮХРИЙН ХИЙ-нд ХОРДООД бна УИХ-ынхан ГУРИЛДсаар үхэх хүний ТОО нэмэгдсээр бх болно