Гүний гаалын хяналтын бүсэд NSSU706224-0 дугаар чингэлэгээр БНСУ-аас импортолсон 11,2 тн бараа бүтээгдэхүүнийг Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг “Ай энд эр монголиа” ХХК гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11,2,1,1 заалтаар торгуулийн арга хэмжээ авлаа.
Туушин ххк-ийн гаалийн хяналтын бүсээр Маркет гейт ххк нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр АЕ6384-1 дугаартай тээврийн хэрэгслээр Казакстан улсаас импортлосон 8.2 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан нь барааны мэдүүлэг болон нэвтрэх хуудас зэргээр нотлогдсон байна. Иймд тухайн аж ахуйн нэгжийг ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дахь заалтаар арга хэмжээ авч, зөрчлийг арилгууллаа.
С.Жангар