Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нэгдүгээр сургууль сурагчдад чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг “Үдийн хоол” нэрийн дор олгож байгаа тухай мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр  нэгдүгээр сургууль дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл хийлээ.



Нэгдүгээр сургуулийн багш н.Чагцал: Манай сургууль дээр хүүхдүүдэд есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хэзээ хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, орц найрлага шошгожилтгүй ундаа боовыг тамхины хайрцгаар зөөж, хүүхдүүдэд өгсөн. Тухайн үед багш нар Сургалтын менежер н.Мөнхзаяа болон сургуулийн эмчид нарт хандаж уг хүнсийг хүүхдүүдэд өгөх боломжгүй гэдгээ мэдэгдэж, шаардлага тавьсан. Гэвч уг шаардлагыг хүлээж аваагүй учраас багш нарынхаа үйлдвэрчний эвлэлд хандаж лайв хийсэн. Улмаар мэргэжлийн байгууллагуудад хандсан. Олон нийтэд бичлэг тарснаар Сүхбаатар дүүргийн МХГ-ын байцаагч н.Отгонбор ирж, зөрчлийн хэрэг нээсэн. Ингээд биднийг энэ  талаар мэдээллийг тараахгүй байхыг анхааруулсан. Намайг энэ зохисгүй хүнс хүүхдэд өглөө гэж мэдэгдсэнээр нэгдүгээр сургуулийн нэр хүндэд халдсан байна, хариуцлага тооцно гэсэн

Нэгдүгээр сургуулийн багш Ч.Энхнасан "Есдүгээр сарын 30-н үдийн цай ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хоёр өдрийн үдийн цай гээд тус бүр хоёр боов болон шүүс ирсэн. Би ангидаа 10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараагийн цаг дээр хүүхдүүдэд үдийн цайг нь өгсөн. Ингээд маргаашнаас буюу аравдугаар сарын 2-нд гурван хүүхдийн эцэг эх утасдаж "Хүүхэд нь гүйлгэж хичээлдээ очих боломжгүй байна" хэмээн хэлсэн. Энэ талаар сургуулийн менежер, эмч хоёрт дуулгасан. Ингээд маргааш нь мэргэжлийн хяналтын байцаагч н.Отгонбор гэдэг байцаагч ирж, зөрчлийн хэрэг нээж байгаагаа хэлээд явсан. Гэтэл өчигдөр мэргэжлийн хяналтын байцаагч ирээд “Анги удирдсан багш танд арга хэмжээ авна. Хэвлэлээр үндэслэлгүй яриа өгсөн. Дүүргийн ёс зүйн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэнэ” гэсэн. Би гомдолтой байна. Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийн төлөө үгээ хэлсэн багш нарыг сургуулийн удирдлага сүрдүүлж байна" гэлээ.

П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүүхдийн ээж 2019-10-19 02:19:39
    Ард нь огт өөр зорилго бий. Хуучин бохир гэж хаагдсан цайны газрын явуулга. Бас багш өөрсдөө 1 ангид 70 хүртэл хүүхэд мөнгөөр оруулах арга нь хаагдсан.
  • Зочин 2019-10-17 22:20:13
    Мэргэжлийн хяналтын байцаагч гэж ажлаа мэдэхгvй юмнууд болимоор юмаа.Ялангуяа СХД-ийн боловрол хариуцсан байцаагч.127 р цэцэрлэгийг хавар шалгаад муу гд vнэлсэн...
  • Багш 2019-10-17 16:07:44
    НӨГӨӨ ЧАНГА ЗӨВИЙГ ЯРИАД ЗАГНААД БАЙДАГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДАРГА БҮСГҮЙ АНХААРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.ДААНЧ
    192.82.78.21
    Мэдэгдсэн Хариулах
  • etseg eh 2019-10-17 15:11:06
    huuhdiin tuluu duugarsan bagshid arga hemjee avna gedgiig oilgohgui baina Manai Chagtsal bagsh olon jil bagshilj baigaa sain bagsh Itgej bna bagshdaa
  • Гаа 2019-10-17 14:28:38
    Ер нь хот хөдөөгүй харсан боорцог өгдөгөө болих хэрэгтэй. Тэгж байхаар аяга сүү аарц өгчих хэрэгтэй шүү дээ.
  • zochin 2019-10-17 12:46:10
    Sda ene zurchliin tuhai huuli gej novshiin yumaa tataj av JENCO. UIH iin batalj baigaa buh huuli ni turiin tusheediig hamgaalsan huuli.
  • irgen  2019-10-17 12:02:39
    heden on be Er ne suuliin yed kommynist deglem togtood baih shig
  • иргэн 2019-10-17 11:44:40
    Үнэхээр ашиг сонирхол байна. Наад новшийн байцаагчаа хал
  • Ээж 2019-10-17 11:06:34
    Мэргэжилийн хяналтын байцаагч нь хүүхэд оруулж л дээ янз. Илтэд ашиг сонирхолын зөрчилтэй бнашт. Хүүхдүүдийн төлөө шаардлага тавьсан багш буруутгах гэдэг юу вэ
  • БАГШ НАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. 2019-10-17 01:11:55
    БАГШ НАР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ДУУГАРАХ ЭРХТЭЙ, ТЭДНИЙ ТУЙЛЫН ЗӨВ ШҮҮ. ЯМАР Ч ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭДЭГ НЬ САВАЛГААНААСАА ИЛ ХАРАГДАЖ БАЙСАН Ш ДЭЭ.
  • ulaanbaatariin emegtei 2019-10-17 00:35:31
    unen bol shiwshig shiwshig Дүүргийн ёс зүйн зөвлөл shiwshig shiwshig. Iim baiguulaga bdg yumuu . Oorsdiig n shalguul
  • Зочин 2019-10-16 16:19:05
    Урт хэл хүзүү орооно. Олонх өөрснийхөө таалалд нийцсэн гишүүдээ сонгоод, тэд дарга нараа сонгоод, тэр дарга нар нь бизнээсээ хийж байхад шүүмжлээд хаа хүрэх юм...
  • Irgen 2019-10-16 12:52:52
    Дүүргийн ёс зүйн зөвлөл гэж ямар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг субьект вэ ?. Энэ мэргэжлийн хяналт гэж хорвоод байхгүй гажиг байгууллагыг татан буулга
  • irgen 2019-10-16 08:46:19
    yyu gesen ug ve ene dagshiin zuv yagd hunee bodohgui ner hundee bodood bgaa yum zahirliig ajlaas halah heregtei zuvhun ner hund gorilogchid dahiad temtsene shuu...
  • иргэн 2019-10-16 06:57:50
    энэ мэргэжлийн хяналтынханы авилгыг зогсоохгүй бол дэндэж байна шүү, Тэнд мэргэжлийн хүн биш хүнийг хохироогчидтэй нийлдэг хүн ажилладаг юм шиг дүр үзэгддэг
  • arai l bn shdee 2019-10-16 05:19:10
    mongol unen dampuu boljee, shudarga medeelel ogson hun buruutai bolood odo ajilgui boloh um bn l daa MXEG n darga avilgach nariin tavidag nohoi bolson um bn
    • irgen 2019-10-17 12:47:17
      Shuuh zasaglal ajillahaa baisan. Yerunhiilugchiin savraas gargah ni zuiteim baina
      103.217.166.6
      Мэдэгдсэн Хариулах