“Хүннү эйр” ХАБ-аа мөрдөөгүйгээс, ажилтан нь хүнд бэртэл авсан уу
Гавлын ясны цууралт, хугарал баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан харвалттай. Зөөлөн тархи баруун болон зүүн талдаа хэсэгчилсэн няцралттай...  Энэ бол дөрөв хоногийн өмнө шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагайгийн онош. Түүний хувьд өндрөөс унаж хүнд гэмтэл авсан. Одоогоор О.Мэргэншагай ухаан ороогүй байна.
 
О.Мэргэншагай юунаас болоод ийм хүнд гэмтэл авав?

“Хүннү Эйр” компани энэ оны тавдугаар сарын сүүлээр шинэ “Embraer-190” агаарын хөлгөө сүр дуулиантайгаар угтан авч байв. “Embraer-190” агаарын хөлгийн хурд - 870 км/ц бөгөөд нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул бус нутгийн нислэгт нэн тохиромжтой аж. Харин энэ сайхан хөлгийг багтаах ангар /граж/  “Хүннү эйр” ХХК-ийнханд байхгүй. Иймээс ажилчид онгоцоо хучдаг. Ингэхдээ катеринг хийдэг машины тавцан дээр ажилчид нь гарч бие биенээ дээш нь өргөж буулгах байдлаар онгоцоо хучдаг байж. Ямар ч аюулгүй ажиллагаа хангасан зориулалтын шат төхөөрөмж байхгүй. Нэг үгээр хөдөлмөрийн аюулгүй байдал байхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байж.  Харамсалтай энэ үйл явц одоо ч үргэлжилж буй.  Бүхэл бүтэн нэг хүний амь дээсэн дөрөөн дээр ирчихээд байхад “Хүннү эйр” ХХК-ийнхэн урьдын ажилд ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүйгээр онгоцоо ажилчдаараа хучуулсан хэвээр байгааг энд тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхээр “Хүннү эйр” компанийн ажилтнууд О.Мэргэншагайгийн нэгэн адил хүнд гэмтэл авбал гайхах зүйлгүй гэсэн үг.

ИНЕГ бол хамгийн ихээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаж ёстой салбар. Нэг үгээр ИНЕГ, “Хүннү эйр” компани нь шинэ онгоцоо байршуулах ангар байхгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгэхээр энэхүү онгоцыг ямар байдлаар хэрхэн хучиж байна, ХАБ-аа хэрхэн хангаж байна гэдэг дээр ИНЕГ хяналт тавих ёстой байв. Гэвч хаа хаанаа хяналтгүй, хариуцлагагүй байснаас өнөөдөр нэг залуугийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Энх цагт, эрүүл чийрэг залуу ажлын талбар дээрээсээ ийнхүү эмнэлгийн орон дээр хүргэгдлээ. Хэрэв “Хүннү эйр” ХАБ-аа хангаж ажилласан бол гэх харуусал төрж байгаагаа хэлэх нь илүүц биз. Хамгийн их хамарсал төрж байгаа зүйл бол өнөөдрийг хүртэл “Хүннү эйр” компанийн ажилтнууд ямар нэг зориулалтын шат техник тоног төхөөрөмжгүйгээр зориулалтын бус катеринг дээрээс бие биенээ өргөх байдлаар хүний аминаас үнэтэй онгоцоо хучсаар байна...

ИНЕГ, “Хүннү эйр” компанийнхаан, та бүхэн ажилчныхаа эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах эрхийг зөрчихсөн байгаадаа ямар тайлбар өгөх вэ????
 

П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2019-10-25 07:17:25
    Хувийн авиакомпанинууд асуудалтай. Нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдал хоёроо л анхаарахаас биш хөдөлмөрийн аюулгүй байдал падлий ч үгүй байга...
  • Зочин 2019-10-17 16:11:41
    Хөдөлмөр хамгаалад гэж энэ компанийнхан дуулаа ч үгүй хүмүүс бололтой. Мэргэжлийн хяналтынхан юу хийж байна? Ослын дүгнэлт юу гэж гарах бол? Хариуцлага хаана ба...
  • Зочин 2019-10-17 03:26:10
    Хүннүгийн захирал Мөнхжаргал яг энэ компаний захирал болохоосоо өмнө ИНЕГ НААХЗГт удирдах албан тушаал хашиж бсан.
    • Зочин 2019-10-17 03:28:05
      Тэр хэрээрээ зөрчил дутагдлыг нуун дарагдуулдаг гэдгийг нисэх тэр чигээрээ мэддэг. Цаана нь МАК бдаг тул их онгироо газар шүү дээ.
  • moog 2019-10-17 02:03:13
    undur tsalin undur erdel