Ж.Ганбаатар гишүүний хадгаламж есөн тэрбумаар нэмэгджээ
УИХ-ын 2016 оны сонгуулиар телевизийн нэвтрүүлэг бүрээр гарч, сурталчилгаагаа тултал нь хийж парламентад суусан эрхэм бол Ж.Ганбаатар. УИХ-ын гишүүн болсны дараахнаас эхлэн  “Оргил” дэлгүүрийнхээ хэд хэдэн салбарыг нээж авсан эрхэм гишүүний хөрөнгө өнгөрсөн жилүүдэд хэрхэн өсөв? 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд 2018 онд жилийн 217 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Харин хадгаламж нь гурван тэрбум төгрөгөөр өссөн байна. Жилийн орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгалсан гэсэн үг. Ер нь Ж.Ганбаатар гишүүн болсноосоо хойш хадгаламжаа есөн тэрбум төгрөгөөр өсгөж чаджээ. Тухайлбал, 2015 онд 13 тэрбум төгрөг, 2016 онд 18 тэрбум төгрөг, 2017 онд 19 тэрбум төгрөг, 2018 онд 22 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон байна. Жилд олох орлого нь буурсан ч орлогоосоо хэд дахин илүү мөнгийг хадгаламжийн дансандаа байршуулсан байгаа нь сонирхол татаж байна. 

Түүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа бас нэг зүйл түүний нэр дээрх газрууд. Ж.Ганбаатар гишүүний хувьд эзэмших болоод өмчлөх зориулалтаар 10 гаруй газартай. Эдгээр нь  520 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 

Мөн Ж.Ганбаатар гишүүнийх нэг тэрбум 116 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Түүний гэр бүлийн гишүүд нь жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой. Тэднийх 530 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus-570, Mercedes Benz-S350L маркийн машинтай. Тэрбээр Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК, Сээкл ХХК-иудаас хувь эзэмшдэг. 

Ийнхүү Ж.Ганбаатар УИХ-д сууснаар түүний хадгаламж хэд хэдэн нэмэгдэж, бизнесээ ч өргөжүүлж авсан байна. 

П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-10-20 04:23:12
    УИХ гэдэг бол нэр нүүрээ барсан луйварчдын толгой хоргодох ял завших газар болоо шивдээ
  • Зочин 2019-10-20 02:14:56
    Ийм болохоор бизнесмэнүүд үхэн хатан улс төрд шургалдаг болоод бгаан. Үхэхдээ ор дэвсгэрээ хийгээд шатах зуухандаа орохын б.лгүй дээ. Харваал долийсон луйварчин...
  • Хундаа 2019-10-19 16:36:22
    За арайчдээ би энэ жил арай хийж 8.н тэрбум төгрөг хийлээ Ганбаа гишүүн гэхээрэй надаас илүү хийгээд байгаа юмуу хаашаа юм
  • Зочин 2019-10-19 11:05:04
    Ард түмнийг шулсан мөнгө нь тэрбум тэрбумаар нэмэгдсэн байна. Гишүүнээр халхавч хийсэн луйварчин!!!!. Худалдаачин наймаачин гэдэг хулгайчтай адилхан. МЭДТҮГЭЙ!!...
  • zochin 2019-10-19 02:09:47
    Turd ahij biznes hiideg humuusiig hezee ch buu songo. Ih hural huuli bataldag bolhoos biznesmenuudiin tsuglardag gazar bish
  • orlogo 2019-10-18 03:23:27
    Эх үүсвэрийг нь шалгах хэрэгтэй.Мөнгө угаасан юм биш биз, хувь хүний орлогыг татвараа төлсөн болов уу,хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй шүү
  • kkk 2019-10-18 01:57:25
    Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог гэж үгтэй. Наймаачин хүн дарга болохоороо бүгдийг зоосны нүхээр хардаг. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй.
  • ХУДАЛДАГЧ 2019-10-17 17:35:59
    ДЭЛГҮҮРИЙН ЭРХЛЭГЧИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ НЬ ИХ ХУРАЛД АРАЙ ЖУЛДААД БАЙНАА
  • Эрдэнэ 2019-10-17 14:02:49
    Дэлгуурээс богино хугацаанд ийм ашиг олж байгаа нь орлого олж л байвал юу ч хийхээс буцахгуйн илрэл?!
  • zochin 2019-10-17 13:19:22
    Монголчууд их хуралд бизнес эрхлэгчдийг гаргадаг буруу. Бүгд хувийн ашиг сонирхолтой ашигаа нэмэх талаар юу ч хийхээс буцахгүй улсууд. Хөгжлийн чөдөр тушаанууд
  • fb 2019-10-17 13:10:50
    ingeh gej l gishuun boliish tee.
  • иргэн 2019-10-17 12:16:07
    пгоо юун 196 тэрбум бэ чи ингэж байхын оронд шарандаа шар хаданд очоод боогоод ухчихээчдээ
  • Dorj 2019-10-17 11:59:12
    Shalgah
  • Зочин 2019-10-17 10:00:51
    Ийм хумуус л намыг будаа болгож бгаа юм даа бизнесээ хийгээр яваа
  • !!!!! 2019-10-17 09:17:26
    aa muu Mikrob !!!!
  • Бат 2019-10-17 08:24:45
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо