Терминатортой адилхан робот бүтээжээ

ОХУ-ын “Промобот” компани жүжигчин Арнольд Шварценеггерийн тоглосон Терминатортой адилхан робот бүтээснээ танилцуулжээ. Роботыг бүтээсэн зураг төслийн инженер Олег Кивокурцев “Энэ робот нь хүний нүүр царайг тусгай камерын тусламжтайгаар таних чадвартай. Мөн микрофон суулгасан учраас хүний дуу хоолойг танина” гэв. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчин нь шуугиантай байсан ч энэ робот  түүнтэй ярьж байгаа хүний яриаг сонсч чадна. Долоон хэлний үгийн баялаг сантай робот нь нэрт жүжигчинтэй адилхнаас гадна “Терминатор” кинонд Дараа уулзъя хонгор минь, Би буцаж ирнэ гэсэн үгийг мэддэг байна. Олег Кивокурцев “Бид энэ роботыг бүтээхдээ Арнольд Шварценеггерийн арьс, үс, сахал, босоо үрчлээсийг нь дууриалгаж хийхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан” гэж ярьжээ. Хүний хувийн хэрэгцээнд зориулан хийсэн робот нь зөвхөн ярилцагчийн үүрэг гүйцэтгэх учраас эх бие, гар гэж байхгүй. Мөн гэрийн ухаалаг хэрэгслийн системтэй холбож гэрэл, агааржуулагч болон бусад цахилгаан хэрэгслийг хянахад ашиглаж болох юм байна.

Хүссэн хүнтэй  нь адилхныг хийж өгөх захиалга авч байгаа ажээ. Одоогоор таван захиалга ирсний хоёр нь АНУ, Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн  гэж Олег Кивокурцев ярьжээ. 2020 он гэхэд үйлдвэрлэж эхлэх энэ роботын загварыг  жүжигчин Арнольд Шварценеггерт  Санкт-Петебургт болсон олон улсын чуулганы үеэр танилцуулсан байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэ хэ 2019-10-18 06:36:17
    үйлдвэрлэж худалдах дээрээ тулах юм бол кино компаниас нь зохиогчийн эрхийн зөвшөөрөл авна гээд л ажил ундарч өгөх байх даа хэхэ
    • ййй 2019-10-23 11:46:54
      Жоохон далий хийчихэд яах бол. Хужаа нэг үсэг солчихоод яахаачгүй л сонин шүү