СЕХ-ныхоон сонгогчийн боловсролыг дээшлүүлье
Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Бүх шатны сонгуулийн хамгийн сонирхол татах хэсэг намуудын мөрийн хөтөлбөр. Улс орон, хувь хүний хөгжлийн ойрын төлөв хандлагыг мөрийн хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр агуулж байдаг болохоороо ийн анхаарал татах нь зүй хэрэг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд улстөрийн намууд мөрийн хөтөлбөр гэдгийг мөнгө тараах амлалт өгөх гэх ойлголтоор солиод байна. Бүр энэ нь даамжраад байр тараах гэнэ. Тодруулбал, Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын ирэх сонгуульд орох бэлтгэлээ хийгээд эхэллээ. Тэд амралтын өдөр бүр хүүгий, урьдчилгаагүй байранд орох иргэдийн бүртгэж эхэллээ. Барилгын компани байтугай нь байхгүй Н.Энхбаяр ийнхүү байр амласан нь ганц ч банкгүй Х.Баттулга Ерөнхийлөгчийн зээл тэглэнэ гэдэгтэй ижил сонсогдож байна. Яг үнэндээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өгөөш нь зээл тэглэх байв. Бүгд итгэсэн. Боломжгүй гэж эсэргүүцсэн цөөнх ад болж, “Монгол ялсан” байдаг. Харин одоо нийслэлийн иргэд Н.Энхбаяр ба түүний нөхдийн үлгэрт итгэж, амралтын өдрүүдээр олноор МАХН-ын үүдийг “манаж” байна. Үгүйсгэсэн нь бас л цөөнх болох магадлалтай.

Тэгэхээр сонгуулиар л амь ордог СЕХ-ныхон сонгогчийн боловсролд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Ардчиллын амин сүнс нь сонгууль байдаг. Монгол  улс 1992 оны Үндсэн хуулинд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан нь сонгогчийн боловсролын эрхэм зорилго, үндэс суурийг тодорхойлж өгсөн юм. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү эрхээ баталгаатай эдлэхэд иргэн хүнд сонгогчийн боловсрол чухал үүрэгтэй. Ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн зэрэг олон удаагийн бүх нийтийн сонгуулийг явуулж ирсэн билээ. Сонгуулийн дүнгүүдээс харахад сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц буурсаар байна.
Түүнчлэн сонгогчийн боловсрол дутмаг байдгаас сонгуульд хэрхэн яаж оролцохоо мэддэггүй, хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлигал авах, үзэмжээр сонголт хийх, бусдын үгэнд автах зэрэг алдаанууд гаргасаар ирсэн. Товчхондоо бидний алдаатай сонголтууд өнөөдөр Төрийн ордныг дүүрэгчихээд байгаа гэхэд хилсдэхгүй.  Тиймээс сонгогчийн боловсролын талаарх ойлголтыг өсвөр үеэс буюу дунд сургуулиас нь эхлэн эзэмшүүлж, сонгуулийн талаар зохих мэдлэгтэй, соёлтой, нийгмийн идэвхи бүхий шударга иргэнийг бэлтгэх шаардлагатай байна.

Сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэггүй, ямар ч хамаагүй аргаар саналыг нь авчихаад нуруугаа харуулчихдаг эрх баригчидтай болохгүйн тулд сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь хэрэгтэйг хэлэх нь илүүц биз. 
 
Сонгогч гэж хэн бэ?
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт:
•    Тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө 18 насанд хүрсэн
 
•    Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрсэнээр буюу 18 наснаас бий болно.” -д заасанэрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгогч гэж тодорхойлон заажээ
 
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.9 дэх хэсэгт заасан сонгогчийн сонгох эрхийн хэрэгжилтийг дараах үндсэн зарчмын хүрээнд хангана. Үүнд:
 
•    Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргаж оролцох эрхтэй байдаг.
 
•    Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.
•    Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хуулиар хориглодог.
 
•    Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
•    Харин эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ялэдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
“Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгодог.
 
“Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.
Эрх зүйн бүрэн чадамжтай, хорих газар ял эдлээгүй ч эрх нь хязгаарлагдсан дараах иргэд сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй. Үүнд:
 
•    Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
•    Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-10-18 15:45:55
    Zov songoltoo xiij surtsgaaya !Bulxaitai buzar toroos saltsgaaya !gej l xelmeer baina.
  • Zochin 2019-10-18 12:59:13
    Mongoliin tor songogchgui bolohviidee Songojgchid budaa guril bitgii ab
  • songogch 2019-10-18 05:07:24
    ene bol irgenii suuri bolovsoroliin l asuudal shude.Unegui oron suuts bhgui gedegiig hun bolgon l medej bgaashde
  • Бат 2019-10-18 03:42:34
    ИХ гишүүн хүн сонгуульд амласан амлалтаа биелүүлж чадахгүй бол эргүүлэн татдаг хуультай болох хэрэгтэй шүү дээ