Монгол Улс саарал жагсаалтаас мултарсан уу
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон тухай албан бус мэдээллүүд өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлын төвд байв. Үүнтэй холбогдуулан Монголбанк дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа” гэх мэдээллийг өгч байв.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын фэйсбүүк хуудаснаа “ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээ авлаа” хэмээн бичжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-18 15:26:37
    https://icelandmonitor.mbl.is/news/politics_and_society/2019/10/18/iceland_on_fatf_s_gray_list/
  • ӨВГӨН 2019-10-18 07:10:33
    ТӨРИЙН ТОМЧУУД ГУЙЖ ГУВШИЖ ТЭДНИЙ ӨМНӨ ДООШОО ОРЖ ШАЛДАА БУУХЫГ БОДХОД БОДИТ БАЙДАЛ ДЭЭР МОНГОЛ УЛС СААРАЛ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ,,,,БИД БИШ БОДЛОГО БУРУУ ХОЙНО...
  • Ганцэцэг 2019-10-18 07:10:31
    ашгүйдээ муу ёрлоод байсан хүмүүёт их хэцүү байгаа байхдаа С.Эрдэнэ мэтийн хүмүүст
  • Бат 2019-10-18 04:22:36
    С.Эрдэнэ монгол улс яаж ФАФТ оруулахгүй байх талаар бус орсон талаар л энэ хулгайчуудад улс төрийн оноо л авч байвал монгол орон яах нь хамаагүй
  • Зочин 2019-10-18 02:03:31
    С.Эрдэнэ яасан яаруу мэдэгдэл энтэр хийгээд байваа. Монгол улс ФАФТ-ын жагсаалтанд орох нь МУ-д хохиролтой ч АН-д ашигтай гэж бодоод баярлаад хүлээгээд бна уу